Insta

204 7 1
                                    

Жонгүк цонхны дэргэдэх бүсгүй рүү ширтсээр "Яагаад ингэтлээ баглачихсан явдаг юм бол?" гэж гайхсаар өөрөө ч халууцах шиг болон гадуур хувцсаа тайллаа.

Тэр бүсгүй цайвар өнгөтэй саравчтай малгай, дээр нь бараан өнгийн шил, маск зүүчихсэн. Нүүрнээсээ эхлээд л бүтэж үхэм, эсвэл бүр дүүрэн юм тавьчихсан юм шиг харагдана. Аз болоод үсээ ардаа боожээ.

Хэдийгээр цайвар ч гэсэн бас л хоолойтой басхүү урт ханцуйтай цамц, доод хэсэгт нь бараан өнгийн жинс өмссөн байлаа.

Жонгүк түүнийг яагаад ч юм нүцгэлмээр санагдана. Нэг оронд орох гэдэг утгаар биш ердөө л хар халуунд шатаж үхэхээс нь өмнө жаахан ч гэсэн агаар салхинд гаргамаар санагдсандаа тэр.

Сургуулийн урд талын кафе руу ороход нөгөө л битүүлсэн тэр хэвээр байх ч зохицоогүй гэмээр уух юм урдаа тавьсан байв. Жонгүкийн цоо ширтэхийг анзаарав бололтой хамт явсан найз тэхён нь тэгтлээ харц унагах тэр зүг рүү бүр эргэн харлаа. Тэгээд гайхсан харцаар жонгүк рүү харав.

"Харахаар л халууцаад байх юм" гэж хэлэхэд тэхёны уруулд жуумалзах аяс тодорлоо.

"бод л доо. Маск зүүчихээд юм ууна гээд"

Тэхён бүр ил тод найзыгаа сонжин, өнөөх бүсгүй руу нэг харж байв.

"Чи миёоныг мэддэггүй юмуу?" хэмээн арай гэж биеэ барив бололтой асуув.

"Миёон? хэн юм?"

"Миний бие даалтыг дандаа хийдэг хүн шүү дээ" гэж бүр нэг залхсан өнгөөр хэлээд "Манай тэнхмийн Number 1"

"Юу вэ тэр Миёон юмуу? Миний санаж байгаагаас өөр л байна даа. Ингэж хувцасладаггүй биз дээ" гэж үнэн голоосоо гайхахад нь тэхён мөрөө хавчаад бослоо.

Тэхён уух юмаа авчихаад тэр чигээрээ миёон гэх тэр бүсгүйн ширээн дээр очоод юм ярьж байгаад бүр суучихав. Тэгснээ жонгүкийг дуудах мэт дохилоо. Жонгүк юу бодсоныг нь мэдэхгүй ч ямартай ч дургүйг нь хүргэх гэж байгааг зөнгөөрөө мэдэрлээ.

Урд талынх нь сандлыг татахад өнөөх бүсгүй толгойгоо өргөн жонгүк руу харах шиг болов. Хар шилний цаанаас харагдах юм юу ч алга.

Тэхён тэрнээс ямар нэг юм хийж өгөхийг гуйх бөгөөд бүсгүй харин зүгээр л толгой дохиж байв.

"Тэгээд хэзээ хэрэгтэй юм, явуулчихаарай" гэж энгийн гэмээр хэлэв. Тэхён санасандаа хүрсэндээ баярлахын хажуугаар жонгүк руу хөмсгөө өргөн дохилоо. Миний хүссэнийг хийж өгдөг юм гэж бардамнах мэт.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now