Амралтын газар

264 4 0
                                    

Нэг сайхан нартай өдөр бүгдээрээ зугаална гэснээрээ аятайхан амралтын газарт ирсэн ч биднийг бурхан харж үзсэн бололтой. Очиж очиж оюутнуудын амарч байгаа газар ирчихжээ. Охид цөөнтэй байсан тул залуус маань ам нь урагдах нь уу гэлтэй баярлалдаж байлаа. Харин би гэдэг хүн шөнө яаж унтах талаараа л бодож шанална.

Оюутнууд ихэнх нь өдрийн хоолны дараа ирцгээсэн тул тэр хүртэл бид сагс тоглосоор цагийг өнгөрүүлж байв. Гурав гурваараа баг болоод хоёр охиноо дуулгавартай нь аргагүй голдоо хийжээ. Үнэндээ би спортод дуртай биш ч ганцаараа харж сууснаас гээд нэг эвтэйхэн газар зогсож байгаад бөмбөг ирэхээр нь шиддэг билээ. Жаахан хөдлөөд ирэхэд л өдрийн халуун наранд хөлс урсаад, будаг минь хүртэл буучихаж. Тоохгүй царайлан бөмбөгөө шидэхэд ашгүй орчихлоо. Багийнхантайгаа гараа цохилцон инээд алдан зогсоход эхнээсээ ирцгээсэн оюутнууд эхнээсээ баг бүрдүүлэн ээлжээ хүлээн зогсоно. Хөлсөндөө баригдсан цамцаа нааш цааш хөдөлгөн, тэсч ядан хөлсөө сэвнэ.

Хамт явсан найз маань цамцыг маань доошлуулж "ойр хавьд чинь өлөн нүдтэнүүд байна" гэсээр намайг, мөн нөгөө охиныг маань талбайгаас хөөлөө. Янзыг нь үзэхээр шийдэн, цамцаа тайлан майктай зогсоход шидэх гэж байсан бөмбөгөө над руу шидлээ. Тэгнэ гэж мэдсэн мэт хурдхан бултаад хэлээ гаргахад эсрэг багийнх нь тогло гэж шаардан орилолдож байлаа.

Бууж өгөв бололтой над руу муухай харсаар буцлаа. Майктай тэр чигээрээ хажууханд нь зогсон тоглолтыг юу болохыг харна. Тэрний харц хаяа минийхтэй мөргөлдөх ч тэр бүртээ бөмбөгөө алдана.

Манайхан эхнээсээ хусагдаж, хоолны зааланд ороход бөөн шуугиан. Яаж юм олж иднээ гэж бодсоор ширээнд суухад "Юнгём
цамцаа өмс" гэх ууртай дуу сонсогдлоо.

"За өмсөнө дөө" гэсээр босч захиалгаа өгөөд, уух юмаа поднузан дээр тавин ирлээ. Надтай ханьтай ирсэн Сүми ганц байсан колаг шүүрч, хажууд нь суусан үеэл маань цамцаа өмс гэж хэлэнгээ sprite авлаа.

"хоолны өмнө газтай ундаа ууцгаагаад" гэхэд бүгд над руу цамцаа! Гэж орилох нь тэр. Санаа алдсаар бүсэлхийгээрээ уясан цамцаа өмсөхөд тэд нар ашгүй дуугүй болж, буцаагаад хоол авчир гэж жонгүкийг явууллаа. Дуулгавартай гэгч нь хүлээж байсан ч тэр үнэхээр аймшигтай удаад байв. Ядаж халбага сэрээгээ ч болов авчиръя гэж бодсоор хоол гарах хэсэгт ирэхэд манай хүн хана налаад зогсож байлаа. Хоол нь гарчихсан байхад шүү.

Поднузан дээрээ хоолноос авч тавиад тэрэнд өгөхөд ухаан оров бололтой ширээ рүү явж, би ч мөн хойноос нь хоол барьсаар очив. Ахин нэг удаа хоёул яваад ашгүй 7 хүний хоол ширээнд заларч дуусав. Бие биенийхээ хоолноос амсалцаж, идэлцсээр бараг л цаг гара үргэлжилсэн өдрийн цай маань оюутнуудын дийлдэхгүй хашхираанаар өндөрлөлөө.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now