Flutterring moment

173 5 0
                                    

~Мирин

Өглөөнөөс хойш завгүй гүйгээд л байсан боловч үр дүн нь гарсан юм юу ч алга. Хэдийн бүрий болоод сургуулийн доторх гэрэл бүгд асчээ. Даанч нэг л сүүмийсэн хачин асах ажээ.

Багшийг хүлээнгээ утсаараа оролдон зогсоно. Интернет удаан гэгч гацах тул уншиж ядан, эргэлдэх дүрсийг залхуутайяа ажиглан харна. Хана налаад хөлөөрөө тулсан тул чилээд байгаа юм шиг санагдана. Цаг хараад ахиад гучхан минут гэж бодон өөрийгөө тайвшруулах, тэвчих хоёрыг хослуулсаар зогссон хэвээр үлдлээ.

Хэн нэгний хөлийн чимээ над руу дөхнө. Коридорт зогсож байгаа болохоор өчнөөн олон хүн зөрж өнгөрөх тул намайг тоолгүй өнгөрөх бас нэг завгүй хүн гээд тоосонгүй.

Гэвч дээр тусах бүдэгхэн гэрэл сүүдэр болон гэнэтхэн харанхуйллаа. Амгалан тайван байдал минь гэнэтийн түгшүүрээр дүүрлээ. Хэн юм бол гэж бодсоор дээш харахад миний өмнө нь харж байгаагүй, басхүү анхаарал татам, дур булаам залуу зогсож байлаа. Гэхдээ над руу хараагүй зүгээр л урдхан талд минь зогсоод утсаа чихэндээ барьсан байв. Удахгүй явчихна гэж бодоод ахиад л утас руугаа харлаа.

Зөөлөн, анхилам үнэр хамар шүргээд, удаа ч үгүй үсэнд минь хэн нэгэн хүрээд байв.

"Сайн байна уу" гэх албаны өнгөтэй бүдүүн хоолой дуугарахад мөн л гайхсаар харлаа. Тэр залуу одоо утсаар ярьж байгаа бололтой, над руу харж байсан ч утасных нь гэрэл асаалттай байлаа. Тэр үсэнд минь хүрсээр л байх бөгөөд чихний минь ардуур хийнгээ ажил л ярьж байгаа бололтой ойлгохгүй зүйлсийг минь түүртэх юмгүй урсгана. Гайхах гэдэг энүүхэнд, бүр зүрх минь хүртэл хурдан цохилоод хэн юм бол? яагаад ингээд байгаа юм бол? гэх бодлоор дүүрч цаанаасаа л тааламжтайгаар догдолж байлаа.

Нүднийх нь харц миний үс, нүүр, бие гээд л бүх л хэсгээр минь тэнүүчлэх бөгөөд тэр зуураа ярьсаар л байна. Яагаад намайг ингэтлээ ширтээд байгаа юм бол оо?

Урт удаан утасны яриа өндөрлөж тэр залуу арай гэж над руу бүрэн анхаарлаа. Баярлах ёстой юу? эсвэл дураараа надад хүрсэнд нь уурлах уу? Хммм

"Дураараа үсэнд чинь хүрсэнд уучлаарай" гэж огтхон ч уучлалт гуйсан шинжгүй, инээмсэглэн хэллээ. Би ч мөн тоохгүй дүр эсгэн толгой дохилоо.

"Үсээ өмнө нь будуулж байсан уу?"

Асууж болох асуулт бүрээс яагаад заавал ийм хачин асуулт гэж гайхсаар "будуулж байгаагүй" гэж хэллээ. Тэрний нүүрэнд тодрох инээмсэглэл улам л томрох бөгөөд гараа толгойны минь хойш явуулан задгай тавьсан үсийг минь тэр чигээр нь урагшаа гаргаж ирлээ. Тэгээд уулга алдан байж ихэмсэг бөгөөд эелдэг байдлаар үзүүр хүртэл нь илбэв.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now