Twerk pt.4

97 3 0
                                    

Жонгүк~

Надад ямар ч дуудлага, мсж алга.
Уур хүрээд утсаа савчихмаар болно.
Би яагаад тийм үг хэлсэн юм бэ? Хажуудаа байхыг зөвшөөрч байхад шуналтаад, бардам зандаа баригдаад тэнэг юм яриад. Ширээндээ толгойгоо цохиход хажуу дахь хүмүүс маань над руу гайхан харцгаана.

Тамхи татахаар гарлаа.

Би тэрний дугаарыг оруулан ногоон товчин дээр дарах эсэхдээ эргэлзэнэ.

Тэр гэрээс гарахдаа "Баяртай" гэж хэлчихээд л явсан. Ингэж хэлэхийг минь мэдэж байсан уу гэлтэй.

Захиалж авсан цахим тасалбараа харлаа. Дуртай жүжиг нь тоглогдох гэж байгаа юмсан.

Ногоон товчин дээр дараад би нүдээ анилаа. Авахгүй ч байж магадгүй.

"Байна уу" гэх хоолой сонсогдлоо.

"Мири"

тэр хэсэг чимээгүй болоод "За жонгүкаа" гэж арай зөөлөн дуугаар хэллээ.

"Би чамайг хармаар байна"

"Болохгүй гэж би хэлээгүй шдээ"

Ахиад л уур минь хүрнэ. Тэр намайг жаахан ч гэсэн боддог болов уу?

"Орой ажлаас чинь очиж авья" гэхэд тэр хэтэрхий гэмээр хурдан "Үгүй" гэлээ.

"Яагаад? Чи сая болно гэсэн"

"Өнөөдөр биш"

Дотор минь бөглөрчих шахна. "Өөр залуутай уулзах гэж байгаа юмуу!"

Ахиад л чимээгүй байдал ноёрхлоо. "Хараал идэг, уучлаарай. Би ингэж хэлэх гээгүй шүү. Би - Би зүгээр л чамтай уулзмаар байна"

"Би хартай хүмүүст дургүй" гээд тэр утсаа тасалчихлаа.

Хараал ид! Хараал ид! Хараал ид!

Ажлаас эрт гаран би гэртээ очлоо. Шилэн хаалгатай шүүгээнд байсан хэдэн вискигээ гаргалаа. Өнөөдөр л уумаар байна. Тасартлаа уугаад Мириг мартмаар байна.

Хоолой зурах мэдрэмж сэтгэлийн минь тавгүй байдлыг дарна.

Мири~

Жонгүкийн хэлсэн үгийг би хэтэрхий эмзэгээр хүлээж авчээ. Өмнөх уулзаж байсан хүмүүс надад хэзээ ч ингэж хэлж байгаагүй. Найз охин гэсэн статуст хүргэхгүй мөртлөө бас уулзахгүй гэж хэлж чаддаггүй заваан амьтад.

Харин одоо би тэдний байранд орчихсон юм шиг. Гэхдээ би тэрэнд сайн гэдгээ мэдэж байна.

Тайлангаа харж байгаа ч тархи минь ажиллахгүй байлаа. Утсан дээрх тэрний хэдхэн зургийг харна. Тэр намайг дараа нь хаясан ч яадаг юм гэж бодогдож байгаа ч Жонгүкээс салчихвал надад ахиж хүнтэй уулзах хүсэл төрөхгүй байх гэхээс айна. Тэр намайг нэг л удаа гомдооход би тэрнийг ч бас хайрлахаа больчих байх.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now