Person, I love

510 20 0
                                    

Энэ залуусыг би яана даа. Жимин завсарлагаанаар гарч шийтгэл гэсэн нэрийдлээр хэн нэгэн охины дугаарыг авлаа. Үнэндээ тэр охиныг нь би харж байснаа ч санахгүй юм. Энгийн охин. Хөх давсан үсээ сул тавьсан, дүрэмт хувцсаа яг л номоор нь өмсчихөж. Өвдөгнөөс дээш 3 хуруу юбка, цагаан цамцныхаа товчийг бүрэн товчилж, зангиагаа зөв зүүсэн тэр охин бас бага зэрэг том нүдний шил зүүсэн байлаа. Жимин зүгээр л явж очоод Жона яа надад дугаараа өгөөч гэлээ. Тэр нэрийг нь мэддэг бас таньдаг. Жимин яахаараа энэ охиныг мэддэг байнаа.
Жона: чамд миний дугаар байдаг биз дээ гээд бага зэрэг хөмсгөө зангидлаа.
жимин: эд нараас болоод гээд бидэн лүү толгойгоороо дохиод дугаар ав гэсэн юм.
жона: за яахав гээд утсаа хэмээн шулуухан хэллээ.
жимин утас өгсөн ч гэсэн тэр нь миний утас байлаа. Би үг хэлж амжаагүй байтал аль хэдийн дугаараа бичээд жона гэх охин цааш явж жимин буцан ирлээ.
би: жимин чи сая миний утсыг өгснөө мэдэж байна уу
жимин: гүээ мэдсэнгүй. Чинийх юмуу
би: за за яахвээ
хусог: чи яаж тэр охиныг мэдэв, ммм, хэн юм гээд нөгөө л хэрэгт дуртай зангаараа асууж байлаа. Харин би утсан дээр минь үлдсэн тэр охины дугаарыг харан анги руугаа буцан орлоо. Ер нь тэр яагаад ч энд явж байсан юм.

Урьд нь анзаардаггүй л байсан болохоос биш тэр охинтой их олон таардаг гэдгээ мэдлээ. Манайх болон тэдний анги нийлэн биеийн тамир ордог. Бас хамгийн том шалтгаан нь намжүүны найз охины найз юм байна. Үдийн цайны цагаар бид үргэлж таардаг, харин жиминээс бусад нь анзаарч байгаагүй юм байна. Нүдэн дээрээ байгаа хүнийг харахгүй байна гэхээр энэ нүд яачихаа вэ.

Биеийн тамирын хичээлийн үеэр тэрнийг анзааран харахад тэр өнөөх зүүдэг шилээ авчихаад ангийнхаа охидуудтай юм ярин сууж байлаа. Ихэнхдээ л сагс тоглоод ухаангүй байдаг болохоор ёстой л АНЗААРЧ байгаагүйн байна.

Яагаад гэдгээ мэдсэнгүй. Жимин тэр охины дугаарыг авснаас хойш миний  нүд зөвхөн түүнийг л харж байна уу гэлтэй. Үргэлж таарна. Магадгүй би солиорч байх шиг байна.

Сургуулийн хэмжээнд богино хэмжээний өгүүллэгийн уралдаан зарлагдаж гайгүй бичдэг, авъяастай гэсэн хүүхдүүд багш нараас зөвлөгөө аван хэсэгтээ л бас ядаргаатай, завгүй өдрүүд өнгөрлөө. Сургуулийн л хэмжээнд учраас долоо хоногийн дотор л нийт авсан өгүүллэгүүдийг дүгнэж дууслаа. Шилдэг 3 байранд орсон өгүүллэгүүдийн хувьд "би" гэх өгүүлэгчээс хүүрнэн, сургамж маягаар бичигджээ. Харин тусгай байр. Миний сонирхлыг хамгийн ихээр татсан юм. 2-2 ангийн Ким Жона. "Хүсэл". Энийг уншсаныхаа дараа тэр охины сэтгэлийг мэдэхийг маш ихээр хүссэн юм. Өмнө нь ийм төрлөөр бичсэн зохиол хараагүй гэвэл худлаа. Зүгээр л бидний үеийн Жона гэгч охины бодрол, санаа миний зүрхэнд бяцхан үр цацчихав уу гэмээр болсон. Сайхан утга санаатай биш ээ. Харин ч гунигтай гэмээр. Гэхдээ л тэр зохиол надад таалагдсан.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now