Festival pt.3

457 8 0
                                    

Аливээ хонгор минь бос гэх дуугаар сэрээд бараг л гайхлаа. Юу билээ гэсээр нүдээ нээхэд жонгүк өмнө минь байв. Ааашш ах яасан бол гэж бодсоор огцом өндийхөд ах хаалга налаад зогсож байв.
Гайхсандаа: ахаа та юу хийж байгаа юм гэсээр энгэрээ дарах гэж оролдлоо. Аз болж би юм өмсчихөж.
Ах: найз залуугийнхаа дэргэд ийм их унтахаасаа ичихгүй байна уу гэв.
Би ч гайхсаар жонгүк рүү харахад над руу ирмэлээ. Ах цаашаа явангаа хурдан бууж ирээд цайгаа уу гэв.
Би: ахыг яачихсан юм?
Жонгүк: эрчүүдийн яриа гээд духан дээр минь үнсчихэв.
Би: битгий намайг үнсээд бай!! Бас! Би хэзээ энийг өмсчихсөн юм?
Жонгүк: би өглөө өмсгөсөн юм
би: ах харсан уу
жонгүк: намайг нүцгэн байхыг бол харсаан. Харин чамайг бол үгүй
Хэлснийг нь шоолон инээхэд тэр над руу гомдонгуй харлаа. Тэгснээ пудволкоо сөхөн нэг хэсэгтээ бага зэрэг хөхөрсөн гэдсээ харууллаа.
Би: яачихсан юм? Өчигдөр ийм байгаагүй биздээ
жонгүк: эрчүүд ингэж л ярьдаг юм
Тэрнийг татан өмнөө авчран гэдсэнд нь хүрэхэд амьсгаа нь хүндэрч байв. Өнөөх хөхөрсөн дээр нь үнсээд орноос бослоо.
Би: өнөөдөр ажилтай болохоор хойноос ирэхгүй байвал дээр шүү гэхэд яг дагаад алхаж байснаа болив. Өөдөөс нь нэг жуумалзаад усанд орлоо. Үсээ арчаад нүүрэндээ хэдэн юм түрхээд доош буухад ах бүр нэг байж ядсан байртай хуруугаараа ширээ товшин сууж байв.
Би: түрүүлээд идэж байхгүй яасын?
Ах: чамайг ингэтлээ их удна гэж бодсонгүй!
Саёон над руу жуумалзаад: за хурдан суу, би өлсөөд байна гэхэд цаанаас жонгүк ирэн нийлэн сууцгаалаа.
би: жимин өчигдөр харьсан юмуу гэхэд саёон хоолондоо хахан жонгүк над руу том харлаа. Ах харин над руу нүдээ онийлгон хараад: жимин? Гэж их л нухацтай хэллээ.
Саёон: манай найз байгаамаа, өчигдөр ирсийн
ах: тэгэхээр тэнд байсан ахиад нэг эрэгтэй гутал нь тэрнийх байсан байхнээ гээд гаргаад ир гэв.
Би: яваагүй байгаамуу
жонгүк санаа алдсаар толгой сэгсрэхэд саёон удаан гэгч нь босон жиминийг авчирлаа. Жимин нэг л сандарсан амьтан тэнэг инээн толгойгоо маажна.
Ах: ирсэн бол мэндлээч гээд толгойгоороо сандал руу дохиод танилцаж гарлаа. Хаана сурдаг, юу хийдэг гээд л.
Саёон бид 2 чимээгүй л байцаалтан дундуур нь хоолоо иднэ.
Ах: тэгээд битгий даварцгаагаад хонож өнжөөд байгаарай!
саёон бид 2 зэрэг "Ахаа!" гэж ориллоо.
Ах: ялангуяа чи нөхөр минь гээд жонгүкийг заагаад авч суух төлөвлөгөө байхгүй бол болгоомжтой байцгаа гээд юу ч болоогүй юм шиг хоолоо үргэлжлүүлэн идлээ.
Би: жонгүк энд ажиллана гэж хэлсэн үү гэхэд өөдөөс толгой дохиод "ажил шүү, нөхдүүд минь" гэлээ. Бид 2 ямар өөр юм хийх гэж байгаа биш!

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now