Field

114 3 0
                                    

Хөлдөө тэшүүр хийгээд салгалан салгалан мөсөн дээр гарч үзлээ. Хамаг бие минь тэр чигээрээ чангараад, хөдлөх бүрт огцом эв хавгүй хөдөлнө. Хажуу талын ирмэгээс барихаар гараа сунгаад, хүрэхгүй болохоор нь алхахаар хөлөө хөдөлгөхөд хөл минь удирдлагагүй дээш шидэгдэн нэг л мэдэхэд надад тааз харагдаж байлаа.

Хойшоогоо савсан тул нуруу, бөгс минь нүл хөндүүр. Хойноос минь ирсэн, гулгахаар зэхэж буй хүмүүс над руу санаа зовонгуй харна. Би ч муухан инээмсэглээд тэшүүрээр биш өвдгөөрөө гулган нэг захад очлоо.

Яах гэж ирэв ээ гэсэн бодол дотрыг минь урна.

"Хөөе зүгээр үү?" гэх эрэгтэй хоолой намайг өөрийгөө зэмлэх үглэлтээс минь салгалаа. Би түүнд ердөө л толгой сэгсрэн зүгээр биш гэдгээ илтгэлээ.

"Сая ёстой аймар унасан" гээд дэргэд минь ирж суулаа. Тэшүүртэй байж тэнцвэр ч алдахгүй шуудхан суухад атаархах сэтгэл төрнө.

"Чи харин мундаг юмаа" тэрний инээмсэглэл намайг урамшуулах мэт байлаа. "Яах гэж байна? үргэлжлүүлэх үү? гарах гэж байна уу?"

Би мөн л толгой сэгсэрлээ. "Ахиад савчиж магадгүй гэж айгаад босмооргүй байна" гэхэд тэр мөн л инээлээ. "Гулгаж сурч байгаа хүмүүст зориулсан түшлэг байгаа, чи тэрүүгээр үзэх юмуу?"

"Ингэхэд чи ер нь хэн юм бэ?" гэж би гэнэтхэн ухаан орон бүдүүлэг гэгч нь асууж орхилоо.

Тэр над руу сониучирхан нэг хараад "Зүгээр л гулгаж байгаа жирийн иргэн" гэхэд нь тэсгэлгүй инээлээ.

"За жирийн иргэн гуай яаж ингэж сайн гулгадаг юм бэ?"

"Эхнээс нь л сурсандаа" гээд гараараа тулан сэв хийтэл бослоо. "Унах чинь бас сургалтын нэг хэсэг" гээд над руу гараа сунгалаа.

Тэрний сунгасан гарнаас уначихвы гэсэн шиг зуурсаар арай гэж өвдөгөө нугалан өндийлөө. Жаахан л хөдлөхөд би өөрийгөө удирдаж чадахгүй хойшоогоо гулгана. Тэр инээд алдсаар намайг барьж аваад өөрийнхөө биед наан зогслоо. Би өөрийнхөө биеийг хянаж чадахгүй байгаагаас айн түүнээс ичих ч үгүй зуурна.

Тэр намайг зөөлхөн түлхсээр ирмэгнээс бариулан зогсоолоо. "Эндээс бариад томоотой зогсож байгаарай" гээд хажуунаас минь шурхийн алга боллоо. Хөл минь нэг бол урагшаа, нэг бол хойшоо ямар ч контролгүй хөдөлнө. Санаа алдсаар би өвдгөөрөө нугалах гэж хичээлээ. Өвдгөө нугалан нэг алхаад, буцан эгцэрч нөгөө хөлөө нугалан алхана. Ер нь бол хөлөө өргөж яван урагш хойш нь аль чадахаараа хөдөлгөж байлаа. Хажуугаар зөрөх хүүхдүүд над руу шоолон харна.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now