Spell Pt.2

337 10 8
                                    

Жонгүкийг талаас~

Хүний анхааралд өртөх гэж хичээдэггүй боловч байгаа байдал минь цаанаасаа л хүмүүсийг над руу харахад хүргэнэ. Ихэнхдээ надад аз авчирдаг энэ байдалдаа аль хэдийн дуртай болчихжээ.
Сургуульд байхад багш нар надад сайн ханддаг, надад итгэдэг. Барагтаа л бол загнуулахгүй. Гэр бүлийнхэн ч мөн адил. Хэдийгээр тийм онцгүй ааш зантай, түүнийгээ нуудаг нтр гэсэн заваан кино шиг биш ч, хүмүүсийн намайг харах харц цаанаасаа л надаас сайхан зүйлсийг хүсэж байдгийг нь би мэднэ. Бас тэр нь жаахан ядаргаатай санагдана. Ахлах ангидаа ганц удаа гадуур хоносны төлөө бөөн юм болсныг санаж байна. Тэр үеэс л ер нь хүмүүс намайг энхийн цагаан тагтаа гэж боддог байсныг мэдсэн юм.

Тогтсон зүйлсийн эсрэг тэмцэх ямар таашаалтай гээч. Бусад хүмүүс намайг ариухан амьтан гэж бодох тусам хэрэг тарих хүсэл төрнө.

Угаасаа л эмэгтэйчүүд надтай их сээтэгнэдэг болохоор тэднийг жаахан ашигладаг нь үнэн.

Гэхдээ би бүгдийг нь ашиглаж байсан эсвэл дурлаж үзээгүй гэсэн үг биш. Ердөө л чадах үедээ би тусламж авдаг юм. Тэрний ачаар л ажил маань амжилттай явдаг.

Дотно нөхөрлөдөг найзууд маань эхнээсээ найз охидууд, бүр зарим нь эхнэртэй хүртэл болж байна. Би яаж байна? Тохирох хүнтэй учирсан мэт санагддаг ч, тэгэс гээд ойлголцохоо больчихно. Сүүлдээ би өөрийгөө хүртэл ойлгохоо больчихно. 2 жилийн турш хамт байсан хэр нь надаас салснаас хойш хэдхэн сарын дотор гэрлэчихсэн тэр бүсгүйг бодохоор хүнтэй гэрлэх хувьгүй санагдана.

Авах ёстой хүнсний жагсаалтаа барин захаар хий дэмий хэсүүчилнэ. Хаанаас авбал зүгээр вэ? Ерөнхий байршлыг нь ойлгочихоод нэг захаас нь түүн юмнуудаа авлаа. Шинэхэн далайн бүтээгдэхүүн авахаар нэг эгч дээр очиход л цаасыг минь аваад миний оролцоогүй бүгдийг хийж өглөө. Нилээн хямдруулж өгснийг нь барагтайхан л ойлгож байв. Би гуйгаагүй ч яагаад ингэдэг юм бол?

Дөнгөж гэртээ орж ирэхэд надад саад болох өчүүхэн ч зүйл байсангүй. Найз охин, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд.

Жаахан юм идсэн болчихоод ажлаа хийлээ. Амралтын өдөр байсан ч надад үүнээс өөр хийчих юм байгаагүй нь хачин. Оройхон тийш гадуур хооллох талаар бодож байгаа ч түүнээс өмнө гэрээ бага зэрэг ч болтугай өнгөлөх юм сан.

Надтай хамт ганц бие явна гэж итгэж асан найз минь тун удахгүй эхнэртэй болох гэж байв. Нэг л эвгүй ганцаардсан мэдрэмж. Намайг хүн бүр орхиод байгаа юм шиг. Эсвэл би л гарч болдоггүй тойрог замд гацчихсан юм болов уу?

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now