Suddenly

235 6 2
                                    

Хүүхэд багачууд, оюутан сурагч нар амарсан амар амгалан, баяр жаргал дүүрэн зун цаг. Борооны улирал таарчихав уу? Гэлтэй бороо асгарч байгааг эс тооцвол сайхан л байна. Хотын бөгчим агаар чийг даагаад арай сэрүүхэн болчихжээ. Энэ бүхнийг анзаарахгүй гүйх Раин бүсгүйг би онцолъё.

Ойрын үед өдөр болгон бороотой байгааг мэдсээр байж шүхрээ гэртээ мартчихсан тул өмссөн оффис цамц нь борооны дуслаар алаг цоог норсон байв. Толгой дээрээ цүнхээ барьсан ч үснийх нь үзүүр мөн норсон харагдана. Автобус руу яаран сандран гүйх бөгөөд хамгийн сүүлийн автобус тул яаж ийгээд амжих хэрэгтэй.

Арай гэж автобусанд орлоо. Сул суудал байсан тул гэр хүртэлх хэдэн минутаа тайван өнгөрөөхөөр цааргалах юмгүй суулаа.

Раин бүсгүйн толгойд гэртээ очиж хурдхан унтах минь, амрахсан гэсэн хүсэл дүүрэн. Тэрээр дөнгөж их сургуулиа төгсөөд ажил хийж эхэлсэн нэгэн бөгөөд оффист анх удаа ажиллаж байгаа тул дасаж өгөхгүй хэцүү байв. Их сургуулийн хичээл, өдөрлөг гээд хийх ёстой бүхнээ хурдхан амжуулдаг байсан ч, одоо бол хийх юмаа дуусгасан ч ажлын цаг тартал хүлээх ёстой. Өнөөдөр харин хийх зүйл нь ажлын цаг дууссаны дараа эхэлсэн тул орой болтол ажиллаад ядарсан байв.

Уулзах найз залуу байхгүй, одоо ч гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг тул түрээсийн мөнгө, идэх хоолны мөнгө гэж санаа зовдоггүй нэгэн. Тэгсэн ч бас ажил хийж олсон мөнгөө үрж, цацаад байх нь ховор. Хааяахан найз нөхөдтэйгөө уулзахдаа л ердийн хэрэглээнээсээ давуулна. Насаараа найз залуутай байгаагүй тул хүнд мөнгө зарцуулна гэж юу болохыг мэдэхгүй. Гэл бүлийнхэндээ заримдаа л санан санан бэлэг авч өгнө. Өөрөө бас сонголт хийхдээ муу тул хэрэггүй юм авахыг хүсдэггүй.

Нүдээ аниад нээх төдийд буух буудалдаа ирчихжээ. Картаа уншуулан хурдхан буулаа. Бороо зогссон юмуу? Эсвэл яг энэ газарт л орохгүй байгаа юу? Мэдэхгүй юм. Раин бороонд дуртай ч биш, дургүй ч биш. Байгалийн үзэгдэлд дурлаад ч яах билээ гэж боддог нэгэн. Хүссэн үедээ харж чадахгүй юм чинь.

Гэнэтхэн "Битгий хамаагүй хөдлөөрэй" гэх дуу хажуунаас нь сонсогдов. Гайхан толгойгоо эргүүлэхэд улам ч өвдсөндөө орилох дуулдав. Хэн нэгэн Раины үсэнд ээмгээ бүр тодруулвал ээмэгнүүдээ орооцолдуулчихсан байв.

Раинд ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Угаасаа урт үстэй болохоор толгойгоо эргүүлэх төдийд бол өвдсөнгүй.

"Бурхан минь энийг яаж тайлах вэ?" гэх чимээ чихнийх нь хажууд шахуу сонсогдов. Хэнийг нь мэдэхгүй хүн ийм ойрхон байх нь эвгүй байсан ч, нөгөө талаас хоолойных нь өнгө нь таалагдах тул харахыг хүснэ.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now