Fluttering moment pt.2

128 3 0
                                    

~Жонгүк

Нахи эгчийн яршигтай дуугаар чихээ таглан утсаа тасалсаар дуртай дургүй гарлаа. Модел хэрэгтэй байсан бол эртхэн хэлэхгүй гэж дургүйцэн бодсоор ажил руугаа явлаа.

Ажлын газрын хүмүүстэй орооцолдох хэрэггүй гэсэн хатуу бодолтой тул тэр хавийн эмэгтэйчүүд рүү харсан ч үгүй. Хийх зүйлээ дуусгачихсан тул давуу эрхээ эдлэн эрт гарлаа. Замаараа төгссөн их сургууль дээрээ ирж багшийн үзээд өгөөч гэсэн материалыг харлаа. Хэдэн сэргэлэн хүүхдүүд иниернетээс хуулаад тавьчихсаныг ядах юмгүй олж өгчихөөд сэтгэл хангалуун гэгч нь явлаа.

Утас дуугарахад нөгөө модел гэсэн бодол зурсхийн орж, гэнэтхэн л сайхан ааш минь хувираад явчихлаа.

Ашгүй нахи эгч биш тулдаа утсаа авлаа. Нэг их онцын ажилгүй хүн зүгээр шахуу залгажээ.

Удаан ирээгүй сургуулийн орчин нэг л эвгүй. Би тэртээ хол төгсчихөөд өнгөрсөндөө ирсэн мэт. Хийцгүй сууцгаах оюутнууд инээлдэн наадаж дургүй ч хүрэх шиг.

Коридорт хэн нэгний санаа алдах чимээ намуухан боловч нэг л сэтгэл сэргэм сонсогдлоо. Энэ их шуугиан дунд ядаж ганц ч гэсэн ийм хүн баймаарсандаа.

Гунигтай ч гэмээр зөөлөн дуу аялах сонсдлоо. Сониуч зан минь хөтлөн угаас хаа нэг тийш очих зорилгогүй байснаас тэр зүг рүү явлаа.

Уртаа гэгч бор хүрэн үс нь үнэхээр толигор, бас зөөлөн харагдана. Нүүрнийх нь урдуур унахад хайнга ч гэмээр хурууныхаа өндөгөөр чихнийхээ ардуур хийнэ. Нахи эгчээс болж хүний үсийг л хардаг болчих шив дээ. Гэхдээ ч сайхан үс байна.

Тэр бүсгүй рүү удаанаар дөхлөө. Энгийн л бүсгүй юм шиг. Үснийх нь өнгөтэй адилхан өтгөн хөмсөг, эвтэйхэн будсан нүд, дөнгөж тодруулан өнгөлсөн уруул. Үс нь ч гэсэн энэ мэт энгийн байгаасай.

Яг өмнө нь ирэхэд ахиад л нэг дуудлага. Бас нөгөө хүн. Хийх ёстой зүйлсийг нь дарааллаар нь нарийвчилж хэлсээр би өөрөө ч хийж байгаа зүйлээ анзаарсангүй. Яриандаа халуураад тэр бүсгүйн үсээр хамаагүй оролдож байв.

Өөдөөс минь ширтэх нүд нь нэг л дөлгөөхөн юм шиг хэр нь цаанаа л залхсан байртай. Үсийг нь илбэхэд үнэхээр л бодож байсанчлан торгомсог. Моделоо олчихлоо гэж бодсон ч зөвшөөрөх эсэхийг үл мэднэ.

Аз таарч миний үед ч муухай ааштайгаараа алдартай байсан тэрхүү багштай уулзах хэрэгтэй болчих шив. Юуны тулд энэ сургуулийн зөвлөлд байлаа даа.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now