Twerk

99 2 0
                                    

Жонгүк~

Өглөө ажилдаа явж, өдрийн хоолоо ажлын хажуу дахь хоолны газар идсэн энгийн л нэг залхмаар өдрийн минь нэг. Тамхины цэг урьдын л адил хүмүүс дүүрэн. Нэг санаа алдаад хамт ирсэн залуутайгаа ойр зуурхан яриа өрнүүлнэ.

"Чи нээрээ харсан уу? Манай энд нэг газар байсаан" гэх жиг жуг хийсэн яриа ойрхон өрнөнө. "Яагаав дээ, тэр хоолны газрын цаана байдаг оффис. Саяхан шинээр засвар хийгээд байсан шдээ. Тэнд бүжгийн сургалт явж байна лээ"

Юундаа тэгтлээ сүр бадруулдаг юм гэж бодсоор суудал руугаа буцлаа.

Хөгжүүлэлтийн ажлаа гэж. Юу хийх гэж байгаагаа олигтой хэлж өгөхгүй.

"Чи яасан их санаа алддаг юм бэ? Ажил хийх ч хүсэлгүй болгоод хаячихлаа" гэж хажуугийн залуу маань үглэсээр орой гарья гэж намайг залхааж эхэллээ. Ажлаа хиймээргүй байсан нь тэндээ л юм байгаа биз!

Гэхдээ л орой юм ууна гэдэг ч сайхан сонсогдож байнаа.

Ойрхон lounge-д орлоо. Долоо хоногийн дундуур гэсэндээ хүн багатай байнаа. Гахайн мах шарангаа пиво ууна. Сайхан орж байнаа.

Ажлын талаарх яриа маань хүүхэн шуухны зүг нэг мэдэхэд шилжээд нэг залуу маань болзооны app ашиглаж танилцсан охиноо бидэнд гайхуулна. Зарим найз охинтой нь халуухан шөнө гэж дуу аялсаар гарч, хийх ажилгүйгээрээ надаас гадна ахин нэг нь үлджээ. Тамхилчихаад ахиад жаахан ууж суулаа.

"Хээе чи сонссон биз дээ"

"Юу тэр вэ?"

"Энд ойрхон сургалт байгаа гэж сонсоогүй юу? Манай оффисоор дүүрэн ярьж байна шдээ"

"Тэнд нь юу болдын? Уул нь ч сонссон юм шиг байна"

"Бүжгийн сургалт. Орой тийшээ арай өөр юм болдог л юм" гэж учиртай нь аргагүй сунжрууллаа.

"Тэгвэл очиж үзье л дээ. Угаасаа гэрт очоод хийх юм байх биш. Эрт эхэлцэн болохоор оройтож шальсангүй"

Тэр инээд алдсаар гараа нүүрнийхээ урдуур савчууллаа. "Хаана байдгийг нь л хэлж өгье. Би найз бүсгүйтэй. Дараа нь хэцүү юм болно"

Тэр надад холгүйхэн нарийн гудамжны гэрэлтсэн логотой газрыг зааж өглөө. Тэр амжилт хүсээд амандаа дуу аялсаар явлаа.

Би ганцаараа болоод ч тэрүү эвгүй санагдана. Нэгэнт ирснийх гээд хаалгыг нь татлаа. Reception байгаа ч угтаж авах хүн байсангүй, хэдэн хаалга л харагдана.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now