IWY

54 3 1
                                    

~Жонгүк

Нүдний минь өмнө харагдах тэрний биеийг би харахгүй байж тэвчихгүй нь. Нүд минь аяндаа л дагаж, гуалиг биеийг нь харцаараа идэж байлаа.

Халчихсан байгаа нь харахад л тодорхой. Талимаарсан нүд, шалиг инээд, таазны тэр хамаагүй хөдөлгөөнүүд. Энэ хэмнэлтэй ая ч бас тэрнийг энэ ертөнцөөс холдуулж байх шиг.

Би ер нь яагаад тэрнийг хараад байгаа юм бэ?

Тэрний хойноос хэн нэг хүн бүжихэд инээд алдах царай нь гайхаад, удалгүй өнөөх залуутай бүр ч уриалгахан хамаагүй бүжиж эхэллээ. Надад тэрнийг харамлах эрх байхгүй ч залуугийнх нь оронд байхыг хичнээн их хүсэж байна гээч.

Би суудалдаа суунгаа тэрнийг ажигласан хэвээр байв. Ингэж харсны хүчинд нэг зүйлийг ойлголоо. Энэ залуу таньдаг хүн нь байна. Надтай ч ингэж байгаагүй хүн яахаараа хамаагүй хүнтэй хийчих нь холгүй маяглана гэж?

Намайг бодлоо цэгцлэх зуур тэр алга болчихжээ. Хамт байсан залуу нь тэндээ бүжиглэж байна. Хаашаа явчихав?

Угаалгын өрөөний зүг явсан ч байх шинж алга. Өөр хаашаа очиж болох уу? Мини барны хажууд дан эрчүүд л байна. Би тэсгэлгүй гадагш гарлаа.

Тэр яагаад шийдэн дээр ганцаараа байгаа юм бол? Тэрний шидсэн бөмбөгийг аваад зөрүүлэн шидлээ. Тэр тоосонгүй унасан бөмбөгийг аван өөрөө шидлээ.

Над руу харахыг хүсэхгүй байгаа юмуу, үнэхээр харахгүй байгаа юмуу бүү мэд.

Самбарыг тасхийлгэн анх удаа тэр орууллаа. Жаргалтай гэгч нь инээгээд үсэрнэ. Би унасан бөмбөгийг аваад тэрэн рүү харлаа. Одоо л намайг анзаарсан бололтой над руу гайхан харна.

"Чи энд юу хийж яваа юм бэ? Жонгүкаа?

"Чамайг ганцаараа байхыг чинь хараад"

Тэрний царай огцом хувираад над руу дургүйцсэн нүдээр харна. "Hey, чамайг ганцаараа энд ямар нэг зүйл болчих байх гэж санаа зовоод"

"Надад ямар нэг юм хийж чадах хүн нь чи л байна" гэж хорон үг хэлээд гараас минь бөмбөг авлаа. Надад дургүйцсэн ч холдохгүй байгаа нь цаанаасаа намайг татаж байлаа.

Шийдний яг доороос оруулаад, бөмбөгөө буцаан авч ахиад л шиднэ. Үсээ хаялан, нааш цааш шидэлсээр хөлсөндөө наалдана.

Гарсан бөмбөгийг хаяахан авч өгөх ч тэр дургүйлхэнэ.

Талбайн булан руу бөмбөг аяндаа нисэхэд би хойноос нь гүйн барьж, буцаан тэрэн рүү сунгалаа. Арим яг өөдөөс минь харж зогсоод бөмбөгийг минь авч, харах ч үгүй нэг тийш зүглүүлэн шидээд гарт минь бөмбөгний оронд орж ирлээ. Гарыг минь бэлхүүсээрээ явуулж, өөрөө хүзүүдэн тэвэрлээ. Рефлекс минь намайг удирдаж би шуудхан л тэрнийгээ үнсэн авлаа.

Урт удаан үнсэлтийн дараа Арим намайг сонжин харна. "Би чамайг царайлаг байгаад дургүй хүрч байна"

"Би царайлаг биш байсан бол чи намайг сонирхохгүй байсан байх"

Арим дургүйцэн хөмхийгөө зуугаад "Гэхдээ наад царайны чинь ач тус ерөөсөө ч алга" гэлээ.

"Уучлаарай"

"Юунд тэрэв? Аятайхан охин таарахад чинь орондоо авч ороход их л тусалдаг юм байна лээ" гэж хорон үг хаяна.

"Чи миний дэргэд байхгүй бол тэр охинтой унтах ч үнсэх ч хүсэл алга"

Аримын царай арай зөөлөрлөө. "Би чиний хувьд тийм чухал хүн юмуу?"

"Тийм, хэтэрхий чухал болохоор би чамайг явуулж чадахгүй"

"Тэгвэл яагаад намайг араар тавьж байгаа юм?"

"Чамайг алдана гэж бодоогүй болохоор л би тийм тэнэг үйлдэл хийсэн юм" гээд би тэрэн рүү харж чадахгүй нүүр бурууллаа.

"Хоёр хүн үерхэж байхад гуравдагч этгээд угаасаа гай л болохоос тус болно гэж үү? Чи үнэхээр тэнэг. Надад баригдахгүй гэж бодсон юмуу?"

"Би тэр үед чамайг бодоогүй"

Арим бүр эвлэрсэн шинжтэй ёжтой гэгч инээд алдаад намайг түлхэн холдлоо. Тэгээд гэнэт эргэн "Би тэгвэл өөр залуутай уулзаж болох юм байна тэ?"

Би чадахгүй гэдгээ сая хангалттай мэдэрсэн. Хэзээ ч үгүй. Би нүүрний хувирал, харцаа удирдаж чадсангүй. Арим намайг шуудхан алгадсан. "Хэрвээ чи болж байгаа бол, надад ч бас адилхан эрх байгаа!" гээд хаалга зүглэн явж одлоо.

Халуу дүүгэх хацраа барин би бүх зүйлсийг эргэн бодно. Үнэхээр би тэрнийхээ талаар бодох ч үгүй, өөр хүнийг тэвэрч үнссэн. Надад харамсал гээч юм яг тухайн үед хумсын толион чинээ ч байгаагүй.

Харин дараа нь? Тийм. Би өөр эмэгтэй хүн рүү харж байгаадаа гэмшсэн. Тэрний ууртай бас гунигтай харц. Намайг алгадчихаад хаалга саван гарсан тэр зураглал. Би яг тэр үедээ гацаад бүр хэд хоносон. Тэрнээс уучлалт гуйх гэж, тайлбарлах гэж, тавьж явуулахгүй гэж оролдоод бүх оролдлого минь ямар нэг байдлаар буцсаар байлаа. Надад холбогдох арга байхгүй болоод би хүлээж байсан. Надад боломж олгох энэ мөчийг.

Үнссэндээ би хичнээн баяртай байгааг зүрх минь надад аяндаа хэлж өгнө. Тархи минь хүртэл бодлоосоо салаад амар тайванд хөвж байна.

"Би чамд хайртай!!" гэж би тэрүүгээр нэг хойноос нь хоолой мэдэн ориллоо. Зарим нэг хэрэг дурлагсад толгойгоо цухуйлган харсан ч Арим хаалга саван орлоо.

Би чамайг хажуудаа байлгахын тулд юу хийх ёстой вэ?

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now