In your home pt.3

137 3 0
                                    

Жонгүкийн талаас~

Ордог газраа ирэн хэдэн залуустайгаа нийлэн арзалдана. Уух юмаа аван ширээ рүүгээ явахдаа маш танил царай олж харлаа.

Анх харж байсан шиг цэнхэр нүдтэй, урт биш богино үстэй байгаа нь нэг л сонихон. Урдаа суух хостой нүүр дүүрэн инээмсэглэн ярина. Намайг анзаараагүй бололтой байх юм. Энд ирдэг гэдгийг мэдсээр байж.

Аз болоход тэдний ширээ манайхтай зэрэгцээ байлаа. Би тэрэнтэй буйдангаар зааглагдан, нуруу нуруугаа харуулан сууна. Хоолойг нь сонсоогүй уджээ. Сүүлд уйлсан царайг нь л харсан. Бодол өөр тийш гүйгээд залуусын яриаг үл ойлгоно.

Тэрний байсгээд л инээх дуу нь сонсогдоно. Нөгөө хүмүүсийнх нь яриа тийм ч чанга сонсогдохгүй, зөвхөн Рүдигийн асуух асуулт сонсогдоно. Би тэрнийг ийм яриа гэж хэзээ ч бодож байгаагүйн байна. Урдахаа уун тэрний асуултуудыг сонсоно.

Тэгэж байтал гарчихаад ирье гэх сонсогдлоо. Эсрэг талд нь сууж байсан залуу хамт босож тэд үүд чиглэн алхана. Би тамхиа аваад тэднийг дагалаа.

Рүди урд нь алхах бөгөөд дөнгөж үүдээр гараад намайг олж харлаа.

Хажууханд нь зогсоход тэр гараа даллан hi гэж хэллээ. Залуу нь над руу хэсэг харж байснаа түрүүлээд орлоо гэв. Рүди амандаа зуусан тамхиа хаях гэж байснаа болин над руу нуруугаа харуулан зогслоо.

Яг хажууд нь ирэхэд тэр над руу хальт харлаа.

Уулзсандаа баяртай байгаа ч хэлэх үгээ олж ядна.

"Гараа" тэрний үгэнд гайхсан ч би гараа өглөө. Тэр гарнаас минь атгаад тэвэрт минь орж ирлээ. "Гадуур хувцсаа дотор үлдээчихсэн, даараад байна"

Тэрнээс жимсний нялуун үнэр үнэртэнэ. Тамхиа унтраан, хоёр гараараа тэвэрлээ. Тэр харин инээмсэглээд удаан гэгч нь уушиглана. Татаж дуусмагцаа доош суун тэврээс минь мултрав.

Тэгээд маш хурдан буцаж, надад гүйцэх боломж өгсөнгүй. Сая болсон зүйлс хий хоосон байсан мэт хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тэрний биеийн дулаан одоо ч надад мэдрэгдэх ч хуурамч гэсэн мэдрэмж төрнө.

Суудалдаа ирэхэд залуус удсаныг гайхаж, зарим нэг Рүдийг таньдаг нь юу болсныг ойлгож эхлэв.

Би өмнөх суудлынхаа эсрэг талд суулаа. Рүдитэй хамт гарсан залуу над руу хараад өнгөрөв. Харин хажуу дахь бүсгүй нь над руу хальт хальт харна. Тэдний яриа сонсогдохгүй байх ч Рүди ярьж байгаа нь тодорхой байв.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now