Golden Monita

207 6 0
                                    

Ширээнийхээ ард бодол болон суух нэгэн залуухан бүсгүй. Хэзээ ч юм найзынх нь өгсөн шинэ жилийн үдэшлэгийн урилга ширээн дээр хэвтэж байлаа.

1. Дулаан гадуур хувцсан дотроо сайхан хувцаслана уу 😉
2. Хэрэв та эмэгтэй бол эрэгтэй хүнд зориулан бэлэг бэлдэх бөгөөд цэнхэр туузаар чимэглэнэ үү 😄
3. Цөөн тооны сайхан залуус цугларах тул бодолтой байна уу 🤣
гэсэн бичгэн доор хаяг үлдээсэн байв.

Бүсгүй очих эсэхдээ эргэлзэн яах вэ гэж бодсоор ажлаасаа гарлаа. Аятайхан өмсчих хувцас юу билээ? Тэр бэлэг? Тиймээ хэтэрхий их юм бэлдэх юм шиг байна. Больчихдог юм билүү гэх бодол толгойд нь эргэлдэх ч тэр үед найзынх нь өрөвдөнгүй гуйсан царай толгойд нь орж ирнэ. Урилганы сүүлийн хэсгийг ахин нэг уншаад миний очих газар биш гэж бодно. Намайг хэн л сайхан гэж бодохов дээ гээд санаа алдав.

Ажил гарчихлаа гэж аль болох аргалахыг хичээн найз руугаа ярьсан ч хичнээн удаан найзалсан хүн билээ. Мэри айгаад байлгүй ир, юундаа санаа зовсон юм гэж нэг ятгаж үзээд хэрвээ ирэхгүй бол би асуудалд орно гэж гуйж үзээд арай гэж ирүүлэхээр боллоо.

Мэри гэх энэ бүсгүй хэнээс ч дутахааргүй царай зүстэй боловч өөртөө итгэх итгэлээр дутмаг нэгэн. Байнга ганц хундага юм өгч зориг оруулж байхгүй бол олон хүний дунд, тэр дундаа эр хүйстний өмнө хэт биеэ барьдаг нэгэн.

Хэдийгээр зул сарын баяр өнгөрсөн ч он гарах дөхсөн энэ өдрүүдэд дэлгүүрүүд хүн ихтэй байлаа.

Мэригийн стил үргэлж л даруухан бөгөөд цэвэрхэн байна. Одоо ч өмссөн хувцас нь нимгэн сорочик, том нэхээстэй сул цамц, улиг болсон хар өмд өмссөн байлаа. Үнэндээ өөр сонирхолтой зүйл туршиж үзье гэж шийддэг ч эцсийн сонголт нь үргэлж л тухтай, эвтэйхэн хувцас байдаг байлаа.

Хүмүүсийн хажуугаар эвтэйхэн зөрсөөр дуртай хувцасныхаа дэлгүүрт ирэн өмнө нь авна гэж бодож байсан ч авч чадаагүй цамц руугаа харан хөшлөө. Энэ болох юм биш үү гэх бодол харвав. Урт ханцуйтай, цулгуй хар өнгийн цамц боловч бэлхүүс болон хөхний хэсэгтээ цайвар өнгийн оруулгатай биений галбир гаргах бараг л даашинз гэж болохоор уртхан цамц байв. Өмсөж үзэхээр шийдэн хувцасаа сольж байхдаа ойрд мэдрэгдээгүй догдлох мэдрэмж төрнө. Эгэмний яс нь цамцны энгэрээр цухуйж урт хүзүүтэй нь сайхан хосолно. Бүх л бие нь хувцсандаа төгс гэмээр зохицож байлаа. Эсвэл хувцас нь биендээ гэх үү. За ямартай ч тэр сайхан харагдаж байлаа.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now