Club

184 7 0
                                    

~ Жонгүк

Тэрний нэрийг сонссон ч санаанд юу ч буухгүй юм. Хажууханд минь өөртөө виски хундагална. Эргэн тойрноо харлаа. Тэр охиноос бусдынх нь нэр байнаа. Тэр охин бас нэг хүнийг эс тооцвол би бүгдийг нь мэднэ.

Тамхины өрөөний үнэр ширээ рүү хэт их орж ирснээс нэвширсэн үнэр ханхална. Тэр охин вискигээ хөнтөрчихөөд мөсөө хазална. Хоёр хацраар нь дамжин нэг томбойн, нэг далд орно.

Утас чичрэн notification ирэхэд анхаарал минь өөр зүг рүү сарнилаа. Намайг хаана юу хийж байгааг асуусан ээлжит нэгэн. Хариу бичин чатлахад хэн нэгний гар гуянд минь хүрлээ. Өнөөх охин над руу харах бөгөөд зөрье гэж байгаа бололтой. Босон зам тавьж өгөхөд үсээ хаялсаар бүжгийн талбай руу гарлаа. Гараа өргөн бүжихэд гэдэс нь хаяа хаяахан цухалзана. Гэхдээ тоож байгаа шинж алга. Үс өгзөгөө нэг л зэвүүн хөгжмийн хэмнэлээр хаялна. Утас ахиад чичирлээ. Хариу өгөн ахин тэрний зүг харц чулуудлаа. Тэрний хойно хэн нэгэн бүжиглэж байлаа. Гар нь бэлхүүсээр нь ороод, ташаагаараа нийлсэн харагдана. Тэр охин тоосон шинжгүй өөрийн хэмнэлээр хөдөлнө. Тэгэж байтал Юли тэр охиныг татан авлаа. Бүжиглэж байсан залуу руу дунд хуруу гаргаад өөрөө найзынхаа өөдөөс бүжиглэнэ. Тэгснээ хоёр хацраас бариад үнслээ. Зүгээр л үнсэлт. Үнсэлцэх биш.

Ахиад л утас чичирлээ. Хариуг нь өгөөд би өөртөө хийлээ. Өнөөх охин ширээндээ иржээ. Хажууд минь зэрэгцээд суулаа. Юу ч хийхгүй зүгээр л суудал налан сууна. Утсаа нэг хараад буцааж хийлээ. Тэгээд юм ч уухгүй, яах ч үгүй суусан хэвээр. Тэсгэл алдан "Чи гарч бүжиглэхгүй юмуу?" гэж асуулаа.

Тэр над руу инээд алдаад "Алга болчихвол яах юм?" гэж хошигнол, үнэн хоёрын голоор инээд алдсаар чих рүү минь орилон хэллээ. Амьсгаа нь чих хүзүүг минь ирвэгнүүлнэ. Үгэнд нь итгэж ядан толгой сэгсрэхэд тэр мөрөө хавчин инээсээр байлаа. "Чи надтай гарч бүжиглэхгүй юмуу?" гэж мөн л инээсэн хэвээр асуулаа. "Миний хамгаалагч хийгээд" гэж мөн хойноос нь нэмлээ.

Тэрний үгэнд итгэхээс татгалзан дуу нь онцгүй гэсээр эвтэйхэн бултлаа. Тэр мөрөө хавчаад уусан аягаа хайн ширээг тойруулан харж байснаа залхсан бололтой минийхийг авлаа. Гэхдээ тэрнийг мэдэж байгаа гэж бодохгүй байна. Тэгээд нэг ууж аваад явлаа.

Цаг хугацаа хурдан л өнгөрч байгаа бололтой Юли өнөөх охиноо тэвэрчихсэн ирлээ. Юли явчихжээ. Хөл дээрээ олигтой тогтохгүй найгаад намайг даван суух гэж байгаад хөл алдлаа. Тэр охин харин инээмсэглэнэ. Тэр инээд муутай юмуу? Эсвэл уухаараа ийм болчихдог юмуу?

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now