Амралтын газар pt.2

222 4 0
                                    

Жонгүкийн талаас ~
Хэзээнээс ч юм тэрнийг ширтэх болж. Бардам ширүүн харцанд нь халдашгүй байдал тодхон харагдана. Ярилцаад үзэхээр тийм ч хүрч боломгүй хүн биш ч гэсэн миний хувьд анх ямар байсан тэр хэвээрээ.
Ёжтой инээд, тавлангуй ширтэх нүд гээд тэрний хажууд байх бүртээ юу хийхээ, юу хийж байснаа санахаа больдог. Нүд нь ховсдож байгаа ч юм шиг.

Гэхдээ тэр надад л тийм сэтгэгдэл төрүүлдэг юм шиг. Надаас бусад нь тоглоом шоглоом хийгээд яваад л байна. Харин би л .

Хэзээ ч билээ, шинэ жилийн өмнөхөн тэрэнтэй танилцсан. Найзын маань үеэл гэсэн учраас янз бүрийн юм болохгүй гэж эхэндээ бодож байлаа. Тэгээд бидний найр сунжирч төгсгөлд нь юу болдог вэ? Яг л тэр зарчмаар согтох нь согтож, арай гайгүй нь тасарчихсанаа чирч байсан тэр л үе. Чанга чанга инээх юнгём өөрийнхөө үеэлийн тасарчихсан байгаа зургийг авна. Тэгснээ дотор эвгүйцсэн бололтой миний салхилж буй тагт руу гүйхээрээ ирлээ. Тэгээд хурдан хурдан хүйтэн агаар шуналтан соров.

"Гэнэт гараад салхинд цохиулчихав" гэхэд над руу гайхан хараад дараа нь нүүр дүүрэн мишээсээр "өө жонгүк!" гэж уулга алдаад "салхинд цохиулна гэж юу гэсэн үгийн" гээд сунжруулан асуулаа.

Согтчихжээ гэж бодсоор дааруулахгүйн тулд гадуур цамцаа тайлахад тэр над руу хачин хараад буцаагаад өмс гэв. Буцаад орох гэж байна гэж бодсоор цамцаа өмсөхөд юнгём өөрөө миний цамцан дотор орчихов. Улаа бутарсан царай нь нүүрний минь өмнө, ширүүхэн харц нь зөөлрөөд уруул руу минь ширтэж байв. Гар нь бэлхүүсээр минь тэврэх бөгөөд уначихгүйг хичээх мэт зуураастай. Халдашгүй бие цогцос нь бүхэл талаараа намайг урин дуудна. Уруул дээр нь үнсэхэд хамаг бие минь ирвэгнэх шиг болж, догдолж эхэллээ. Зүрх минь хурдан цохилж, тэрний хүнд амьсгалах чимээ намайг орчноос тасрааж байв. Тагтны хаалга налуулан үнсэх зуураа энэ мэдрэмж арилах болов уу, эсвэл үгүй юу гэж гайхсаар улам л хүссээр тэрний биеэр оролдож байлаа. Булбарай хөх нь гарт баригдаж, толгойг нь чимхэхэд л тэр гэнэтхэн намайг түлхэж орхилоо. Байдал бишдсэнийг мэдээд хурдхан гараа авахад юнгёмын харц буцаад ширүүн болчихсон байв. Намайг алгадах болов уу гэж хүлээсэн ч ердөө гараас минь чангахан атгаад цамцнаас минь шурдхийн гараад яваад өгсөн юм.

Гараас яагаад атгасан юм бол гэж гайхахын хажуугаар ахиад энэ мэдрэмжийг авах болов уу гэсэн горьдлого төрнө.

Нэг л мэдэхэд тэрнийг ширтэж, өнөөх халдашгүй байдал арилаагүй боловч өөрийнхөөрөө тэрнийг төсөөлдөг байлаа. Ажиглах бүрт өхөөрдөм зан ааш нь нүдэнд тусаж зориглоод очмоор байх ч тэр үнсэлтээс хойш нэг л эвгүй.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now