Twerk pt.2

104 2 0
                                    

Жонгүк~

"Өнөөдөр 22 цагаас эхэлнэ. Би үзмээр байна!!!" гэх сүрдүүлсэн мсж надад ирлээ.

Миригийн хүсээд байгаа жүжгийг үзэх хүсэл надад ерөөсөө ч байсангүй. Эхлэх цаг нь нилээн орой, үзье гээд ч ойлгох төрлийн юм биш байлаа. Өмнөх нэг дээр нь би бүр унтсан гээл бод.

Тэрний учир утгагүй олон янзын хобби хэтэрхий төвөгтэй. Нэг бол ном уншаад гэгээнтэн шиг, тэгснээ жүжиг, дуурь, балет гээд сонгодог юмнууд үзнэ. Эд нарын дундуур teenager movie, хүүхэлдэйн кино, цуврал гээд жагсаалт нь эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаад латин дуунууд араас нь орж ирнэ. Twerk хийх, энд тэндэхийн кофе шоп, музей гээд ер нь хийх юмнуудад нь эцэс төгсгөл, дараалал, эмх цэгц байхгүй. Гэнэтхэн л ингэнэ тэгэнэ, өнөөдөр, маргааш гээд дуусахгүй.

"Ажил гараад орой илүү цагаар суух хэрэгтэй байнаа" гэж худал бичлээ.

Ажилдаа автаад цагаа ч мартаад, утсаа ч харсангүй. Миригээс дуудлага, мсж гээд юу ч алга. Өөр бусад ажилтай холбоотой хэдэн хүнээс майл бас бус юм бол иржээ.

Уурлачихсан юм болов уу?

Бодохоос ч дургүй хүрэн тамхи татаж толгойгоо сэргээхээр гарлаа. Ганцаараа гарсан тул амар тайван уушиглана. Гар дээрх шивээснүүд минь цагаан цамцны цаанаас цухалзана.

Утсаа гаргаж цагаа нэг хараад би хэсэг азнахаар шийдлээ. Гаднах байдлыг ширтэж, тархин дотрох шуургыг намдаахыг хичээнэ.

Би Миригийн SNS рүү орж харлаа. Одоо ч намайг follower болгоогүй хэвээр. Бид уулзаад дөнгөж сар болж байгаа ч бид хэтэрхий гэмээр хол хөндий юмаа. Уул нь уулзаж эрхлэлддэг үе биш гэж үү?

Ахиад л Миригийн талаарх бодол тархинд минь дүүрчээ. Өмнөх хийж байснаа санахыг хичээн суудал руугаа буцлаа.

Орой 8 цагийн үед арай гэж бичсэн программ минь ажиллаж эхэллээ. Жижиг алдаа байсан ч алдаагүй хийхийн тулд нөхцөл бүрийг тооцож түүнд нь тохирсон программ бичих ёстой.

Уух хүсэл төрнө. Уг нь ууж байхаар Миритэй хамт явбал зүгээр юмсан.

"Юу хийж байна?"

Ширээгээ цэгцэлж, майлүүддээ хариу өгөөд гарахад бэлэн болоход арай гэж Миригээс хариу ирлээ. "Найзуудтайгаа уулзаж байна"

Бид бие биенийхээ талаар тийм ч сайн мэддэггүй. Тэрний гэр бүл, найз нөхөд. Тэр байтугай би хаана ажилдгийг нь хүртэл мэдэхгүй.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now