Cannot forget

198 7 2
                                    

Яагаад гэдгээ үнэхээр мэдэх юм алга. Зүгээр л хэтэрхий их уйдаад бараг мэдэхгүй шахуу хүмүүсээ дагаж ажлын цаг дууссаны дараа шоудахаар гарлаа. Тэд нарт шалтаг байгаа бол надад алга. Өглөө яаж азаар аятайхан хувцас өмссөн юм гэж бодсоор клубын үүдээр орлоо.

Ширээ аваад уух юмаа захиалах зуур угаалгын өрөө орлоо. Зарим нь будгаа сэргээж, биеэ хөнгөлөх нь хөнгөлнө.

Би ч чанга хөгжим сонсоод өсгийтийнхөө олмыг чангалж, бариу цамцныхаа доод эрмэгийг дээш нь левчикнийхээ дотор хийж богино болгоод уруулаа өнгөлөөд гарлаа.

Үсээ хаялан мэдэхгүй шахуу хүмүүстэй ам нээнэ. Уух юм маань ирэхэд шуудхан л тойруулан шот ууна. Инээж хөхөрч, тэгэс гээд бүгд л халаад ирлээ. Цүнхээ үлдээгээд бүжгийн талбайд гарлаа.

Намайг анзаарах хүн үгүй мэт. Биеэ хичнээн тордсон ч нээрээ гэж бодох ч басхүү баярлаад ч байх шиг. Хүн амьтан эргүүлэхгүй амар юм даа.

Хамаг бие хөлрөөд уусан юм минь толгойд гарна. Ширээгээ арай гэж олоход ихэнх нь алга байлаа. Ахиад л тэднийг олох ажил гарч, бүжгийн талбайг тойрно. Сүүлдээ залхаад текнээс коктайл авлаа. Жимсний коктайлээ шимэн таних царай хайсаар хөөрхий би ганцаардана.

Заза явсан ч дээр юмуу? гэж бодсоор дөнгөж бостол намайг хэн нэгэн зогсоолоо.

Нимгэн, цээж нь ил гарсан цамц өмссөн тэр хүн надаас юу ч юм асуух ч чанга чимээнд сонсогдсонгүй. Гайхан харахад чихэнд минь "утсаа үлдээлээ" гэж хэллээ.

Текэн дээр тавьсан утсаа хурдхан аваад баярлалаа гэсээр явах гэтэл ахиад л зогсоолоо.

Өндөр хүн тээр дээрээс тонгойсоор "намайг уух юмаар дайлахгүй юмуу" гэж их л зэвүүн хэллээ.

"Шот?" тэр ч дуртай толгой дохиод инээлээ. Царайлаг гэж бодмогцоо өөрийгөө хараан one night хийхгүй гэж өөртөө хэллээ.

Тэрэнд өөртөө ч мөн шот захиалаад ганц хөнтрөөд дуусгалаа. Хажуунаас нь чимээгүй холдоод ширээндээ ирлээ. Зарим нь ирсэн байх ч бүрэн биш байлаа.

Эрт харилаа гэхэд ихэнх нь дургүй царайлна. Нээрээ явах гэж байгаамуу гэх ч бас үлдээчээ гэх хүн алга.

Тооцоогоо явуулаарай гээд сэтгэл амар үүд рүү зүглэлээ.

"Хөөе" гэх чанга дуугаар эргэн харах төдийд өнөөх залуу гарнаас минь татлаа. Төсөөлөөгүй үйлдэл зүрхийг минь булгилуулах шиг болов.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now