Жулиа-ын талаас:
Замын хажууд зөрөн өнгөрөх моддыг ширтэн явсаар нойр хүрэн зүүрмэглэнэ.
"Бид очих болж байна уу?" Би бараг 10 дах удаагаа асууж байна.
"Бид бараг ирж байна даа, бяцхан хатагтай."
Түүний хэлсэн үгэнд нь хариу нүдээ эргэлдүүлэв. Магадгүй уурлаж болох ч тэгэх тэнхэлгүй ядарсан байна.
"Ингэхэд? Түрүүнд чи яагаад тэгэж их цуцсан харагдаа вэ?"
"Би чиний араас гүйсэн. Би чамайг олж хараад дуудахаар гарт чинь хүртэл чи үнэхээр хурдан гүйгээд явчихсан."
Бурхан минь.. .тэр байжээ. Би гарт минь хүрсэн хүнийг тэр дэлгүүрт таарсан хачин залууг л гэж бодсон.
"Өхх. Би чамайг гэж мэдсэнгүй. Би түрүүнд дэлгүүрт их хачин залуутай таарсан юм. Үнэндээ их аймар харагдаж байсан. Би тэр залууг л гэж бодсон хэрэг."
Тэр жолоогоо чангаар атгаснаас болж гар нь хэсэг газраа цагаанаас улаан өнгө рүү хувиран харагдана. Гэхдээ царай руу нь харахад зам руугаа л бүх анхаарлаа хандуулчихаж. Түүнд юу тохиолдов?
"... чи зүгээр үү?"
Тэр над руу харан түргэхэн шиг инээмсэглэчихээд эргэн зам руугаа хараад
"Төгс... зүгээр л төгс"
Бид эдлэнгийн гадна ирэхэд үйлчлэгчид угтан авлаа. Хаалгыг онгойлгон дотогш орох төдийд зүрх минь булиглаад ирэх нь тэр. Түүнийг харна гэхээс л байж ядна. Daddy... тэр үйлчлэгчээр түшүүлэн шатаар удаанаар бууж ирэв.
Түүнтэй харц тулгарахад өөрийн мэдэлгүй сандрах нь тэр. Тэр яаж харах болгондоо хүнийг ингэж догдлуулж чаддаг байна аа. Энэ яг л... хэрэв чи хэн нэгэнд дурласан бол өөр бусад зүйлс огтхон ч хамаагүй болж, зөвхөн тэр хүн чинь л нүдэнд чинь харагдах шиг. Тэрний надад мэдрүүлдэг мэдрэмж нь яг л ийм. Daddy-ын дэргэд би өөрийнхөөрөө байж, тэрний дэргэд л би өөрийгөө цор ганц гэдгээр мэдэрдэг.
"С-сайн уу?" Ичмээр юм. Ээрчихлээ.
Тэр над руу инээмсэглэн хажуудах үйлчлэгчийг холдуулаад нааш алхав.
Үнэндээ ичсэндээ хацар минь улаа бутарч байсан тул түүнд харуулахгүй гэсэндээ доош ширтэнэ. Хацарт минь түүний дулаахан том гар мэдрэгдэн зөөлхнөөр намайг энхрийлнэ. Хүрэлт нь дэндүү тааламжтай байсанд нүдээ анин зүгээр л энэ сайхан мэдрэмжийг ийлүү ихээр мэдрэхийг хичээнэ. Түүний ердөө л энэ хүрэлт нь надад ингэж их нөлөөлж байгаа нь гайхалтай биш гэж үү?
ESTÁS LEYENDO
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...