Жулиа-ын талаас:
Нүүрэнд минь дулаан илч мэдрэгдэхэд би удаанаар нүдээ нээв. Гэхдээ энэ том алдаа байв. Учир нь хурц ээх нарнаас болон нүд минь өвдөнө.
Нэгэнт сэрсэн тул би зүгээр л санаа алдан дээшээ харж хэвтээд сүүлийн үед болж буй зүйлсийн талаар эргэцүүлнэ.
Эхлээд би клуб явсан. Тэнд нэгэн царайлаг залуу миний биенд тааламжтайгаар хүрч байсан. Би маргааш түүнтэй болзоно. Харин ээж минь ойрд их хачин аашлах болсон. Үргэлж гуниглаад л... Жейкоб, Рейма хоёр үерхэж байгаа. Рилей хаашаа ч юм алга болчихсон. Бас би онгон хэвээрээ.
Тийм ээ....Гайхалтай.
Удаанаар орноосоо босон угаалгын өрөө орлоо. Өнөөдөр Мягмар гариг. Би хичээлээ хийх эсвэл ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Энэ зуны амралт миний хувьд их чухал. Юу ч болсон би сурах хэрэгтэй.
Хүзүүн дээрээ алчуур тавин угаалгын өрөөнөөс гарч ирвэл дөнгөж 8 цаг болж байв. Вуаав, энэ миний өөрөө ингэж эрт сэрж байгаа анхны тохиолдол. Бас ээж хараахан сэрээгүй бололтой доор ямар нэгэн чимээ үл сонсогдоно.
Утас минь дуугарахад би нүдээ эргэлдүүллээ. Ийм эрт байхад хэн...?
"Байна уу?" Би хариу хэлэлгүй дугаарыг харлаа.
"...Жулиа?" гэх би сулхан дууг сонслоо. Энэ Рилей байна.
"Рилей? Бурхан минь! Би чамтай дахиж хэзээ ч ярихгүй нь л гэж бодож байлаа." хэмээн би сэтгэл хөдлөлтэйгөөр хэлээд ор луугаа үсэрлээ. Би хөлөө агаарт савчуулах агаад түүний хоолойг сонсох үнэхээр сайхан байна. Бас клуб хамт явсанаас хойш юу болсон тухай сонсоогүй юм байна.
"Хээе" Түүний хоолойноос санаа зовинол сонсогдох бөгөөд үргэлжлүүлэн "Өнөөдөр надтай хамт гарах уу? Би зүгээр л хэн нэгэнтэй ярилцмаар байна."
Тийм ээ, үнэхээр түүнд ямар нэг зүйл болж. Тэр өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. Би толгой дохин дараа нь түүнийг намайг харахгүй байгааг санан
"Мэдээж, Рилес. М-мм бас би маргааш болзоотой. Чи надтай хамт даашинз сонгохоор дэлгүүр явах уу? " хэмээн ичингүйрэн хэллээ. Би түүний уулга алдахыг сонсов. Тийм ээ, би өмнө нь хэзээ ч болзож байгаагүй учраас түүний гайхах нь аргагүй биз.
"Жулиа Анета Брүүкс болзоно гэж үү? Жулиа юу? Манай Жулиа?"
Би түүний хариу үйлдэлд хөхрөн
"Тийм ээ, тийм. Би чамд бүхдийг ярьж өгнө өө. Би удахгүй танайд яваад-"
"Үгүй ээ, үгүй. Би танайд очоод чамайг авъя. Тэгээд дэлгүүр явцгаая. Би цагийн дараа очъё."
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...