Chapter 18

7.2K 363 11
                                    

Жейсоны талаас: 

Бурхан минь! Хэрвээ энэ зүүд бол энэ зүүднээсээ хэзээ ч сэрэхийг хүсэхгүй байна. Би үнэхээр их амар амгаланг мэдэрч байна. Үргэлж ажиллаж цаасанд л дарагдахаас биш ийм их амар тайванг мэдрээгүй удаж. Тэр үеэс хойш!

"Үнэхээр үзэгсгэлэнтэй." Би духаа нийлүүлсэн чигээр ийн шивнэлээ. Тэр минь үнэхээр үзэгсгэлэнтэй юм. Би түүнийг үүрд ингээд ширтсэн ч чадна байх. 

Тэр уйлж эхлэх бөгөөд би зүгээр л инээмсэглэн ширтэнэ. Би мэднэ ээ. Тэр өөрийгөө үзэгсгэлэнтэй гэж боддоггүй. Харин миний хувьд яг л мөрөөдөл шиг. Түүний дэндүү ягаахан уруул намайг үнсэж, бүхнээс илүү гялтганах нүд нь намайг ширтэнэ. Бүхий л эрчүүдийн хүсдэг шиг....Миний хүсдэг шиг. 

"Үнэхээр, үнэхээр үзэгсгэлэнтэй." 

Тэр инээгээд "Баярлалаа, Daddy... Бас уйлсанд уучлаа-"

"Тэгсэн ч үзэгсгэлэнтэй байна." гэхэд түүний нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Түүний инээд миний амьдралдаа сонссон хамгийн хайр татам инээд, түүний бие үнэхээр жижигхэн. Бүх зүйл нь яг л надад зориулагдсан мэт. Би яг л түүнийг өлгийдөөд

"Энэ хэн байсан бэ, Daddy?" 

Түүнийг мөрөн дээр минь хөнгөхөн цохин ийн хэлэхэд би бодлоосоо саллаа. 

Түүн рүү гайхан харвал түүний нүдэнд санаа зовсон төрх харагдана. "Хаана? Юу байсан юм, babygirl?" Би түүний мөрөөр тэврэн өөртөө улам ойртуулсаар асуулаа. 

Гуйя үгүй ээ. Дахиад л биш шүү. 

"Тэнд нэг эрэгтэй байсан." гэсээр арагшаа заалаа. Тэр хэсэг өндөр моддоор хучигдсан байх бөгөөд хэн ч үл харагдана. Бас ямар нэгэн хөдөлгөөн ч алга. Гэхдээ л тэр ямар нэгэн зүйл харсан гэдэгтээ итгэлтэй байв.

"Тэнд хэн ч алга аа, babygirl." хэмээн хэллээ. Би түүнийг айлгахгүйн тулд "Буцаад явбал ямар вэ? Би чамайг гэртээ аваачихыг хүсч байна." хэмээн хэллээ. Тэр үнэхээр зөрүүд тул сэдэв өөрчлөх хэцүү байсан ч эцэст нь тэр зөвшөөрөв. 

Бид буцан машиндаа суугаад ирсэн замаараа буцан явлаа. 

Жулиа-ын талаас:

Би үнэхээр ямар нэгэн зүйл харсандаа итгэлтэй байх боловч daddy надад итгэхгүй байна. Гэхдээ би үнэхээр харсанаа мэдэж байна. Алсад нэгэн өндөр дүрс харагдах бөгөөд эхэндээ ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би тэр үеийг нураахыг хүсээгүй учраас юм хэлээгүй ч удалгүй тэр дүрс хөдлөн ямар нэг зүйл гялтганах шиг болсон. Тэнд яалтачгүй хэн нэгэн байсан. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now