Жулиа-ын талаас:
Нүдээ удаанаар нээвэл нарны гэрэл нүд гялбуулна. Гэхдээ би хэн нэгний орилох дуунаар сэрсэн. Дахиад л ээж биш шүү! Энэ доод давхараас сонсогдож байх шиг байна.
Би санаа алдаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн тэр чимээг сонсохгүйг хичээнэ. Вуав.... Миний хөнжилнөөс үнэхээр өөр үнэр үнэртэж байна. Үргэлж л тарвас шиг эсвэл миний хэрэглэдэг шампунь шиг үнэртдэг байсан бол одоо... яг л эрэгтэй хүний үнэртэй ус шиг?
Яг энэ үед өчигдөр орой болсон бүхэн тархинд минь харван орж ирлээ. Би тэр даруй босоод эргэн тойрноо харвал энэ миний өрөө бүр манай гэр биш байна.
Өвв бурхан минь! Би бас D-Daddy...Бидний хийсэн зүйл...Итгэмээргүй юм.
Би тэрний надад хэрхэн хүрч, хэрхэн таашаалыг мэдрүүлж байсан тухай бодно. Тэр зүгээр л... мэдэхгүй юм даа. Тэр надад хайрыг мэдрүүлсэн. Тэр зөвхөн надад таашаалыг мэдрүүлж, өөрийгөө үл хайхарсан.
Үнэн хэрэгтээ түүнийг надад ямар нэгэн зүйл хийгээгүйд би баяртай байна. Учир нь би айж байсан.
"Одоо намайг сайн сонс. Би бол удирдагч. Би дүрмийг тогтоох болно. Намайг энд байгаа цагт түүнд ямар нэгэн зүйл хийх гээд үзээрэй л дээ!"
Доод давхараас энэ үргэлжилсэн чанга хашхираан сонсогдох бөгөөд энэ магадгүй Daddy? Юу болсон юм бол?
Би орноо удаанаар бослоо. Зарим нэг шалтгаанаар миний бие үнэхээр хүнд бас ядарсан санагдана. Би эргэн тойрноор өөрийн хувцасаа хайн даашинзаа харвал энд зарим нэгэн цагаан зүйл болсон байх бөгөөд энэ үнэхээр муухай харагдаж байна. Удаан хайсны эцэст орон доороос нэг цамц олсон нь Daddy-гийн цамц байв. Түүний цамц хангалттай урт юм. Миний гуяны тал хавьцаа татаж байна.
Би тэр бүх чимээ шуугиныг ойлгохгүй байгаа ч зүгээр л daddy-гийн дууг даган явна. Том хонгилоор өнгөрөн явахад хананд байх зурагнууд анхаарлыг минь татав.
Нэгэн бяцхан хүү савлуур дээр савлан түүний ард настайвтар эмэгтэй зогсоно. Энэ бяцхан хүү Daddy байх. Өөр нэгэн зурган дээр тэр 3 залуутай хамт байх ба тэдний зурган дээрх зогсолт үнэхээр инээдтэй харагдаж байна. Тэд бүгд ойролцоогоор 20 гаран настай л харагдаж байна. Бас нэгэн танил царай харагдан сайн харвал энэ Кеган байв. Тэр ч Daddy-тай их эртнээс хамт байж ээ.
Цааш үргэлжлүүлэн зурагнуудыг харж байтал нэг зураг анхаарлыг минь ихэд татав. Энэ зураг энд байгаа хамгийн том зураг байсан юм.
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...