Chapter 42

5.1K 441 58
                                    

Long time no see 😊

Жулиа-ын талаас:

Би хаалгаа чангаар хаан өрөөндөө орж ирээд шууд л өвдгөө тэврэн газар суулаа. Энэ удаа би түүнийг уучилж чадахгүй нь. Тэр намайг маш олон удаа өвтгөсөн ч би тэнэг юм шиг л түүнийг уучилсаар байсан. Тэр надтай хэзээ ч шудрага байгаагүй. Тэр өмнөх дурлалт бүсгүйгээ өөрийн амьдралдаа оруулж ирсэн нь надад яаж нөлөөлж болохыг ч бодож үзээгүй. Би ч бас хуучин хайртыгаа авч ирвэл тэр тийм тайван байж чадах болов уу?

Хацрыг минь даган халуун нулимс урсах нь одоогоор энэ л миний хийж чадах зүйл гэлтэй. Зүгээр л уйлаад илүү дээр зүйл тохиолдоно гэж найдах. Нүүрээ гараараа даран аль болох чимээ гаргахгүй байх гэж хичээнэ. Гэхдээ тэр хэдийнээ сонсчихож.

"Babygirl, хаалгаа-"

"Амаа тат! Амьдралаас минь зайлаад өг! Би чамайг үзэн ядаж байна!" хэмээн би хашхирана. Үнэхээр ийм үгсийг хүртэл хэлтэлээ туйлдаа хүрсэн бололтой. Би өмнө нь хэзээ ч хараалын үг хэлж, хэн нэгэн рүү чанга дуугаар ярьж ч үзээгүй. Гэхдээ эцэст нь юу мэдэрч байгаагаа илэрхийлэх сайхан юм.

"Гүнж минь, сонс л доо" 

Түүний хоолой чичирхийлэн хэдийн амьсгаагүй болсон мэт л сонсогдоно. Гэхдээ надад хамаагүй ээ. Дахиж л биш шүү, Daddy.

"Юу ч сонсмооргүй байна, Жейсон. Би үргэлж л чамайг сонссоор ирсэн. Харин энэ удаа чи намайг сонсох болно. "

Тэр чимээгүй байх бөгөөд магадгүй энэ л миний юу хүссэнээ хэлэх цор ганц боломж байх.

"Жейсон... би ийм байдалтай чамтай хамт байж чадах-" Тэрнийг гэнэт чангаар хаалга цохисоноос болон цочсондоо би хойш ухарлаа. Галзуу амьтан!

"Хараал ид! Жулиа намайг сонс. Би тайлбарлаж-"

"Үгүй ээ, чи чадахгүй. Хэн ч экс нь өвөр дээр нь суучихаад халуухнаар үнсэж, тэгээд тэд өмнөө суух гэмгүй нэгэн рүү буу шагайсаныг тайлбарлаж чадахгүй. Би яагаад чамд анхны харцаар-"

"Гүнж минь, чиний бодсон шиг биш. Зүгээр л миний хэлэхийг сонс." Тэр хаалганы бариулыг эргүүлэн онгойлгохоор оролдох ч тэр нь бүтэлгүйтэн зүгээр л хаалгыг цохино.

"Хонгор минь, хаалгаа нээ." Тэрээр дуугаа өндөрсгөх аж. Тэр намайг хаалгаа онгойлгоно гэж бодож байдаг тэнэг юм. Би тэрнийг харвал шархлах болно. Тэрнийг үнсэх Розалина... би биш.

"Энэ яагаад чиний намайг энэ өрөөнөөс гарч болохгүй гэсэн шалтгаан уу? Чи түүнийг л зочиддоо танилцуулахыг хүсчээ." Аргагүй л дээ. Хэн ч 18хан настай тогтворгүй, нас бие гүйцээгүй нэгэнийг хүсэхгүй шүү дээ.

My babygirl [Mongolian]Kde žijí příběhy. Začni objevovat