Chapter 5

8.4K 486 12
                                    

Удаанаар нүдээ анивчин түүний энгэрт шигдэнэ . Энэ үнэхээр сайхан байна. Өмнө нь би ийм байдалд байж үзээгүй.

Үнэхээр халуухан залуу болон Би.

"Бяцхан охин минь, Явцгаая."

Би тэр даруй түүн рүү харлаа. Би түүнтэй хамт явмааргүй байна! Би тэрний тухай сайн мэдэхгүй шүү дээ.

Тэгвэл яагаад түүнийг өгзгөн дээр чинь алгадахыг зөвшөөрсөн юм бэ?

Бурхан минь! Би мэдэхгүй ээ! Яг л тэр үедээ сайхан санагдсан. Энэ миний хэлэх зүйл биш ч гэсэн тэрний надад өвдөлт болон таашаалыг зэрэг мэдрүүлсэн нь гайхалтай байсан.

Тэр машины хаалга онгойлгон намайг зорчигчын суудал руу хуримын өргөлтөөр өргөн суулгалаа. Тэр миний суудлын бүсийг зүүж өгөн бас БУРХАН МИНЬ-- Би сул дорой болж байна. Түүний үнэтэй ус, хөлстэй нь холилдон үнэхээр хүчтэй үнэртэж байна. Энэ жинхэнэ эр хүний үнэр. Нас бие гүйцсэн нэгэн.

Тэр буцан жолоочийн суудалд суугаад "Би чамтай бяцхан яриа өрнүүлмээр байна. Зүгээр л чамайг мэдэхийн тулд. Зүгээр биз дээ, Бяцхан охин минь?" Би зүгээр л түүн рүү ширтэнэ. Тэрний хоолой чихэнд минь яг л хөгжим шиг сонсогдоно--хэзээ ч сонсож байгаагүй, шинэ төрлийн. Бас тэр намайг Бяцхан охин минь гэж дууддаг.

Надад ер нь юу тохиолдоод байна вэ?

"Бяцхан охин минь" тэр бодлыг минь тасалдуулан хэллээ.

"З-За" гэж хэлээд гэмшингүй түүн рүү харлаа. Тэр улаан гэрлэн дээр зогсоод над руу харлаа. Тэрний энэ царайны хувирал надад таалагдахгүй байна. Тэр үнэхээр ууртай харагдаж байна. Тэр үргэлжлүүлэн над руу ууртай царайгаараа харна. Гэхдээ дараа нь зүгээр л хүндхэн санаа алдлаа.

"Хараахан би чамд бүхнийг хэлээгүй, Бяцхан охин минь. Тиймээс би энэ удаа зүгээр өнгөрүүлье" гэж хэлээд тэр буцан зам руугаа анхаарлаа хандууллаа.

Харин би буцан цонх руу харлаа. Тэр надад юун тухай хэлээгүй гээд байгаа юм бол? Бас юуг зүгээр өнгөрүүлэх гэж? Тэр намайг шийтгэх гэж байсан юм болов уу?

"Бид ирчихлээ, гүнж минь."

Тэр хурдхан шиг гүйж ирэн миний талын хаалгыг онгойлгож өглөө. Буугаад харвал бид нэгэн кафед ирсэн байх бөгөөд энэ чамин сайхан засалтай юм. Энэ кафе үнэхээр гайхалтай юм. Магадгүй би энд ажилд орох өргөдөл өгч болох юм.

My babygirl [Mongolian]Donde viven las historias. Descúbrelo ahora