Chapter 4

8.1K 461 1
                                    

Жейсон-ы талаас:

"Чи тоглоод байна уу?! Хэрвээ 70%-аар гэрээнд тусгахгүй бол бидний санал хүчингүй гэж хэлээрэй." гэж би нарийн бичиг рүүгээ хашхирлаа.

"О-Ойлголоо, эрхэмээ." Тэр ээрэн байж хэлчихээд гүйхээрээ өрөөнөөс минь гарав.

Би одоо үнэхээр ууртай байна. Эхлээд Италиас хэдэн сар үргэлжилсэн гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан. Харин одоо Германаас 50:50% байхыг шаардаж байна. Ха, Би тэгэж бодохгүй л байна шүү.

Одоогоор би ширээнийхээ ард суугаад бичиг цаасаа цэгцэлж байна. Хэрвээ гайхаж байгаа бол, тиймээ, энэ барилга минийх. Зөвхөн энэ ч биш. Би маш их зүйл эзэмшдэг. Бас энэ хүртэл ирэх гэж би шаргуу хөдөлмөрлөсөн. Аав минь Чи ямар нэг зүйлийг хүсвэл түнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө гэж хэлдэг байсан. Би тэгэж л хийсэн.

Ажлын утас дуугаран би харилцуурыг авлаа.

"Байна уу?"

"Хээе, Жейсон!" Би энийг сонсоод нүдээ эргэлдүүлэн хөнгөхөн санаа алдлаа.

"Юу болсон бэ, Лорензо. Чамд зарцуулах цаг алга." Лорензо бол миний дүүгийн нөхөр бас миний хамгийн сайн найз. Лорензо бол уйтгар гунигтай эсвэл сэтгэлээр унасан үедээ ярилцахад хамгийн тохиромжтой нэгэн. Тэр хүмүүсийг хэрхэн баяр хөөртэй болгохоо мэддэг. Бас энэ л миний түүнд хайртай байдаг шалтгаан. Тэр яг л надад байдаггүй ч миний ах шиг нэгэн.

"Чи сайн найзтайгаа ярих ёстой. Хэрэв үгүй бол би чамтай цаашид нөхөрлөж чадахгүй. Энэ л чиний надтай ярих ёстой шалтгаан." гэж тэр тоглоом хийнэ.

Би инээгээд "Энэ далайд олон загас бий. Тиймээс шинэ найз нөхөдтэй болох бол асуудалгүй ээ."

Тэр миний тоглоомонд дүргүйлхэн "Тийм ээ, тийм. Ямартай ч." гэж хэлнэ. Би яг одоо түүнийг нүдээ эргэлдүүлж байгаад итгэлтэй байна. Тэр ч, би ч хоёулаа хошигнох үнэхээр дуртай. 

"Ямартай ч чиний дүү нөгөө талаас миний эхнэрийн төрсөн өдөр удахгүй болно. Тиймээс чамайг тэр үдэшлэгт ирэх эсэхийг би мэдмээр байна"

Би энэ тухай хэсэг зуур бодлоо. Би ер нь төрсөн өдрийн болон гэр бүлийнхээ үдэшлэгт очоод байдаггүй. Би бол бизнесмэн хүн. Бас надад ийм дэмий зүйлд зарцуулах цаг байхгүй.

"Би-" Гэнэтхэн нэг зүйл саналаа...

Магадгүй би тийшээ Бяцхан охиноо дагуулж явж болох юм. Ахх, Миний Бяцхан охин. Түүний тухай бодох төдийд л миний найз хатуурч байна. Тэрнийг халуухан тэр бариу хар даашинзаа өмссөн үед би өөрийгөө барьж чадаагүй. Тэрний бие, тэрний царай. би сумнаас ч хурдан нүдээ анив. Түүний урт бор долгиотой үс, үзэгсгэлэнтэй алтлаг ногоон нүд. Мхммм, Түүний өчигдөр шөнө намайг дуудах үеийн хоолой- 

My babygirl [Mongolian]Dove le storie prendono vita. Scoprilo ora