Part 1 of Chapter 32

4.6K 298 15
                                    

Жулиа-ын талаас:

Бид энэ өрөөнд нуугдаад нэлээдгүй удаж байна. Буун дуу одоо ч сонсогдсоор байгаа тул айдас минь алга болоогүй л байна. Бас хамгийн ихээр санааг минь зовоож байгаа зүйл бол Люсиана!? Тэр одоо ч гадаа байгаа явдал.
Буун дуу хадах тоолонд би цочиж байлаа. Ядаж энэ үед Daddy хажууд минь байсан бол илүү дээр байх байсан юм. Daddy? Та хаана байна аа?

Удалгүй хаалга тогших дуу дуулдав. Гэхдээ би онгойлгох эсэхдээ эргэлзэж байна. Энэ Люсиана юм болов уу? Түүнд муу зүйл болсон бол? Эсвэл бүр тэр биш бол?...

Би дахин илүү зүйл бодолгүй хаалгаа тайлхаар өндийлөө. Охид ард минь санпран суух бол би өнөөр хаалгыг онгойлгон тогшсон хүнийг харвал хар хослол өмссөн үл таних залуу байв.

"Чи хэн бэ?"

"Жулиа? Гадаах цэвэр болсон. Эмэгтэй таныг гарч ирэхийг хүслээ." гэж тэр хариулав.

Гэхдээ тэр нэг л... Аав маань үргэлж хэн нэгэн танихгүй этгээд чамайг хамт явахыг хүсвэл байсан газартаа үлд эсвэл зугтаа гэж хэлдэг байсан. Одоогийн нөхцөл байдалд бол надад зугтаах боломж алга.

Тиймээс би охидыг ардаа гарган зогсоогоод түүнээс лавлан асуулаа.

"Ямар эмэгтэй?"

Тэр миний асуултанд будилсан байртай зогсож байгаад гэнэтхэн л гарнаас минь зууран намайг татаж эхлэв. Наталиа дүүдээ тэндээ үлдэхийг захиад өнөөх залуу дээр очин түүнийг цохиж, чангааж байв.

"Түүнийг тавь!" хэмээн Наталиаг чанга орилоход өнөөх эр түүний үснээс зуурсаар доош шат руу түлхчихэв.

"Натали!" Ава уйлах ч эгчийнхээ үгэнд орон өрөөнөөс гарахгүй толгойгоо л цухуйлгасан байв.

Бурхан минь! Доор ухаангүй хэвтэх түүнийг хараад дотор минь урагдаад ирэв. Наталиа. Нулимс хяналтгүйгээр урсан доош буун түүнийг зүгээр эсэхийг шалгахыг хүсэх ч өнөөх залуу намайг үнэхээр чанга барин үл тавина.

Тэр намайг доош чирсээр Аваг тэнд нь үлдээлээ.

"Ава! Наанаа байж байгаарай хонгор минь. Битгий гараарай." Би аль болох уйлахгүйг хичээн чангаар хэллээ.

Тэр намайг чирч явсаар аль нэг тагтан дээр гаргаж ирсэн байх одоо ч хаа нэг буун дуу сонстоно. Өхх. Тэр намайг хулгайлах гэж байгаа юм уу? Үгүй ээ, үгүй. Гуйя, намайг ч бас биш шүү.

Тэр залуу намайг чирсээр гадагш гаран бид ойг чиглэн алхана. Байшингаас холдох тусам мод болон ургамлууд шигүү бас өндөр болж байлаа. Тэдгээрээс болон хөл минь холгон явахад хэцүү болж ядарч байна.

"Яваад өгөөч дээ!" хэмээн залуу намайг түлхэнэ. Гэхдээ би цааш явж чадахгүй нь.

Би доош өвдөглөн газар унаад бага ч болов амрахыг хичээнэ.

"Би 'Яв' гэж хэлсэн." гэсээр залуу уурлан халааснаасаа буугаа гаргаж ирэн толгойд минь тулгав. Хүйтэн мэс надад хүрэх нь мэдрэгдэн зүрх минь чичгнэнэ. Зүгээр л намайг алчихсан нь дээр байх. Би үүнийг хүртэх эрхтэй бололтой.

Тэгээд л гэнэтхэн....

БАНГ!

Гэхдээ надад өвдөлт болоод өөр ямар нэгэн буруу зүйл мэдрэгдээгүйд гайхан нүдээ нээвэл би амьд байна. Бас зүв зүгээр. Тэгээд эргэн харвал.... өнөөр залуугийн толгойноос цус урсан газар амьгүй хэвтэж байв. Яг одоо бол миний гайхах айх мэдрэмж зэрэгцчихээд байна. Т-тэр ү-үхчихэж!

Би яаравчлан буцан явахдаа харсан зүйлээсээ болон нүд минь томорч, амьсгал минь дээрдээд ирэв. Daddy. Тэр эргээд ирж, над дээр эргээд ирж. Ингэж бодох төдий нүүрэнд минь томоос том инээмсэглэл тодорч, давхар улам ихээр нулимс урсана.

Би түүн рүү хамаг хурдаараа гүйхдээ түүний гарт буу байгааг анзаарав. Тэгэхээр.... т-тэр энэ залууг а-алжээ?

Би түүний царай өөд харвал харин тэр над руу харахгүй миний арагш харж байв. Түүний нүд гайхсандаа томорч, царайнд нь  маш их хувирал үзэгдэнэ. Би гайхан түүний юуг хараад байгааг харахаар эргэж хараад зүрх минь бараг л зогсчихов.

Би нэгэн эмэгтэйг олж харав. Урт бор үстэй, ногоон бор нүдтэй. Тэр модны наах нь зогсох ба гартаа буу атгажээ. Би түүнийг илүү сайн харахаар нүдээ нарийсган харахдаа харсан зүйлдээ итгэж үл чадна. Тэр-тэр нөгөө зурган дээрх охин байна... . Бурхан минь битгий л тэгж хэлээрэй...!

Би түүний нүд рүү мөн царай руу нь харвал Daddy-гийнхтай ижил байв. Маш олон сэтгэл хөдлөл агуулсан. Би эргэн daddy-руу харвал тэр одоо ч түүн рүү харна. Тэд нэгнээ ширтэж байна. Үгүй ээ, Daddy! Над руу хар! Би энд байна. Тэнд биш...

Тэр ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаад больчихов. Тэгээд гэнэт л ой руу гүйж эхэллээ.

"РОЗАЛИНА!" Тэр орилсоор түүний араас гүйн миний хажуугаар өнгөрөн явав. Зүрх минь өвдөж байна. Энэ үнэхээр их өвтгөж байна.

"DADDY!" Би нулимстай нүдээр түүнийг дуудсан ч тэр эргэж ч харалгүй түүний араас гүйнэ.

"D-daddy....гуйя." Ингээд л намайг харанхуй бүчин авав.

***

Би энийг нэг дор оруулах гэж байсан ч энэ хэсэг дэхь та бүхний сэтгэгдэлийг мэдмээр байна аа 😂 надад үнэхээр сонирхолтой байгаа болохоор сэтгэгдлээ үлдээгээрэй.

Үргэлжлэлийг тун удахгүй оруулна аа.







My babygirl [Mongolian]Место, где живут истории. Откройте их для себя