Chapter 16

6.3K 366 17
                                    

Жулиа-ын талаас:

Рилей бид хоёр яриагаа өндөрлөн тэр Жейкоб, Рейма хоёрт явах болсоноо хэлэхээр явсан. Тэр тэдний тухай мэддэг байсан юм билээ. Рилей биднээс хол байх болох нь. Гэхдээ бид бүгд 9 сард нэг сургуульд явна. 

Өнөөдөр миний daddy-тай болзох өдөр. Тэр надад хайртай гэж хэлсэн өдрөөсөө хойш над руу залгаж эсвэл зурвас ч бичээгүй. Яахав тэр үнэхээр завгүй байна гэж хэлсэн л дээ. Гэхдээ л би гуниглахгүй байж чадахгүй байна. 

Шүршүүрт орж байхад утас минь дуугарав. Би өмнө нь daddy-гийн дуудлаганд хариулаагүйгээс болж юу болсоныг санан хурдхан шиг шүршүүрээс гаран орон дээр байх утсаа авлаа. 

"Б-Байна уу?" 

"Babygirl, Чиний хоолойг сонсох хичнээн сайхан байдгийг чи мэдэхгүй дээ." Би түүний баргил, тачаангуй хоолойг сонсоно. 

Би инээн толгойгоо сэгсрэн явна. Үс маань нойтон хэвээрээ байна. 

"Сайн уу, Daddy?" гээд би инээмсэглэлээ. Түүнийг ингэж дуудах надад үнэхээр таалагддаг. Түүний ч бас хоолойг сонсох нь надад хичнээн сайхан байдгыг тэр мэдэхгүй. 

"Мхмм... Миний baby юу хийж байна? Ямар нэгэн асуудал тариагүй гэж найдъя." Үгүй ээ. Би бол сайн охин. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. 

"Үгүй ээ, Daddy." гээд би бага зэрэг ууртай хоолойгоор чангаар хэлчихэв. Би бол сайн охин.

"Babygirl! Daddy-руугаа дуугаа өндөрсгөх хэрэггүй шүү. Чи шийтгүүлэхийг хүсээ юу?" 

"Үгүй ээ." хэмээн хурдхан шиг хариу хэллээ. Тэр алгадалтаас болж өгзгөн дээр минь нэлээдгүй тод улайлт үлдсэн. 

"Би чамд 8 цагт очиж авна шүү гэдгээ л хэлэх гэсэн юм. Тухтай хувцас өмсөөд бэлэн байж байгаарай за юу, babygirl?" гэж хэлэхдээ тэрний дууны өнгө буцан эелдэг болсон байлаа. Гэхдээ тэрний тухтай хувцас гэсэн нь яг ямар хувцас юм бол. Женс? том цамц? эсвэл?...Бурхан минь тэгвэл ч муу даа. 

"Babygirl?" 

"У-Уучлаарай, Daddy. Би одоо бэлдэх хэрэгтэй-" 

"Юу бодож байсан юм, babygirl?" 

"М-мм. Ю-Юу ч биш-" 

"Babygirl?!" хэмээн түүний өнгө анхааруулсан янзтай болов.

Би санаа алдаад "Та тухтай хувцас гэдгээрээ ямар хувцасыг хэлэхийг хүссэн юм? Би үнэхээр мэдэхгүй байна." 

Утасны цаанаас түүний инээх сонсогдон миний нүүр улайж байлаа. Үнэхээр ичмээр юм.

My babygirl [Mongolian]Wo Geschichten leben. Entdecke jetzt