Жулиа-ын талаас:
"Үгүй шүү. Яасан ч үгүй." хэмээн Daddy эрс эсэргүүцлээ.
"Гэхдээ яагаад?" хэмээн би хариу гоншигнов. Тэр хэзээ ч надад юу хийдэг тухайгаа хэлж байгаагүй. Өнөөдөр бас өчигдөр би түүнд зууш оруулж өгөхөөр өрөөнд нь ороход шуудхан л түлхэж гаргаад надад юу ч харуулахыг хүсээгүй. Би үргэлж л тэр хар хувцастай залуус юу хийдэг болохыг гайхдаг. Гэхдээ тэр зүгээр л ажлынх нь нэг хэсэг гэж хэлсэн. Гэхдээ би өөр зүйл байгааг мэдээд байна.
"Babygirl. Би үгүй л гэсэн бол үгүй. Чи шийтгүүлмээр байна уу?" Би тэр даруй хойш ухарлаа. Би удаан хугацаанд шийтгүүлээгүй. Бас энэ чигээрээ л баймаар байна.
Daddy хөмсгөө өргөн, жуумалзсаар над руу ойртон би ухарсаар хаалганд тулав.
"Хэлээч, гүнж минь. Чи шийтгэл хүсч байна уу?" хэмээн шивнээд толгойноос минь 2 гараараа барин авлаа. Түүний сэнгэнэсэн амьсгал нүүрэнд минь мэдрэгдэнэ. Тэр үнэхээр түүнийг яаж ийм халуухан байдаг юм бэ?
"Ү-Үгүй ээ" хэмээн би ичсээр доош харав. Гэнэтхэн түүнийг чихний омгийг минь хазан, хөхөж эхлэхэд би таашаалаас болон чичирсээр доороо хавчигнана.
Тэр үйлдлээ зогсоон нүүрэнд минь хэдхэн сантеметрийн зайтай зогсов.
"Сайн байна" хэмээн түүнийг жуумалзсаар хэлэхэд бидний уруул бараг л шүргэлцэж байсанд би өөртөө 'За алив ээ, Жулиа. Тэрний уруул яг өмнө чинь байна. Эсвэл түүнийг үнсэхийг хүлээгээ юу?' Гэж хэлчихээд шуудхан л түүнийг үнсээд авав. Түүнийг холдох гэхэд нь нүүрнээс бариад үнсэлтээ улам гүнзгийрүүлнэ."Мххммм.... ямар сахилгагүй байгаагаа хараач ээ, babygirl?" Тэр хөхөрсөөр намайг өөрөөсөө түлхэв. Түүний зөв өө. Би анх байснаасаа хангалттай өөр болсон. Яг л цаг үргэлж, түүнийг байхгүй байсан ч түүнийг хүсдэг шиг минь. Тэр ийм л хүчтэй донтуулагч. Энэ бүхнийг эхлэхэд л би ийм зүйл болохоос айж байсан. Гэсэн ч би баяртай байна.
"...Би танд хайртай." хэмээн шивнээд түүний нүд рүү ширтэнэ. Би хэзээ ч хэн нэгнийг ингэж ихээр хайрлана гэж бодож байгаагүй. Би зүгээр л түүнд хайртай.
Түүнийг ямар нэгэн зүйл хэлэх гэж байтал хэн нэгнэ хаалга тогшив. Тэр түргэхэн шиг уруулан дээр минь хөнгөхөн үнсчихээд намайг өөрөөсөө холдуулаад хаалга онгойлгохоор явав.
"Жэйсон." гэсээр Розалинаг инээмсэглэн байхад миний сэтгэл санаа тэр дороо өөрчлөгдөж орхив. Тэр юу хүсээ вэ?
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...