Chapter 27

5.9K 321 8
                                    

Жулиа-ын талаас:

Daddy ахиад л ажил гээд завгүй болчихсон. Өчигдөрхөн л тэр надад өнгөрсөнийхөө тухай ярьж, бид тэврэлдээд хэвтэж байсан бол өнөөдөр би түүнийг нэг ч олж харсангүй. Тэр надад хэлээгүй болохоор би түүнийг яг юу хийгээд байгааг мэдэхгүй юм. Ямар ч л байсан өглөө намайг сэрэхэд тэр хажууд минь байгаагүй. Яг л анхнаасаа байгаагүй мэт.

"Жужу чи зурж байгаа юм?" хэмээн Ава асуув. Надад угаасаа бүхэл өдөржин л хийх юм байхгүйгээс хойш би энэ 4 настай охинтой тоглож байна.

"Би Da- Ааа.... Жэйсоныг зурж байна." Одоо бүр Daddy гэдэг маань зуршил болчихож. Гэсэн ч би түүнийг ингэж дуудах дуртай. Гэхдээ тэр намайг хүмүүсийн дэргэд ингэж дуудаад хэрэггүй гэсэн учраас би түүний хэлсэнээр хийж байна.

Би өглөөнөөс хойш Люсианаг харсангүй бас Лорензог. Би тэднээс өчигдөр хэтэрхий хүүхэд шиг байсандаа уучлал хүсмээр байна. Гэтэл тэд бүгдээрээ харагдахгүй юм.

"Ава? Наталиаг угаалгын өрөөнөөс эргэж ирэхээр та хоёр Олга хатагтай дээр очоорой, за юу? Би гадаа цэцэрлэгт алхаж байя." Тэдэнд асрагч байдаг үгүйг мэдэхгүй юм. Тэд намайг ирэхэд л ширээн дээр сууж байсан. Гэхдээ л тэд хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна.

"За Жужу." гэж тэр эгдүүтэй хоолойгоор хэлэв. Тэр үнэхээр хайр татам охин шүү.

Би дээш босон арын хаалга руу зүглэлээ. Би үргэлж л энэ цэцэрлэгийг хардаг байсан ч надад гарах боломж олддоггүй байсан юм. Гэхдээ энэ тийм ч сайхан харагдахгүй байна. Удаан хугацаанд хэн ч энд анхаарал хандуулаагүй бололтой. Магадгүй би эднийг daddy-гийн төлөө засаж янзалж болох юм. Тэгвэл түүнд таалагдах байх.

Би арын хаалгыг онгойлгон том тагтан дээр зогсоно. Би зүгээр л эргэн тойрноо ажиглан зогсоно. Daddy энэ бүх газар байсан.

"Бурхан минь гэж! Кеган? Чи намайг айлгачихлаа." хэмээн би мөрөн дээр минь цохьсон Кеганд хандаж хэллээ. Үнэхээр энэ залуу намайг алах байх шүү.

Тэр миний хариу үйлдэлд инээн "Уучлаарай, Жулиа. Зүгээр л Жэйсон намайг үргэлж чиний дэргэд байж, чамайг хамгаалаарай гэсэн юм."

"Хамгаалах аа? Юунаас?" хэмээн би гайхан асуулаа.

Тэр згээрл инээмсэглэ хариу хэлсэнгүй. Daddy дахиад л надад санаа зовоод байгаа юм байх даа? Тэгэх хэрэггүй юмсан. Хэн л надад муу юм хийв гэж дээ?

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now