Жейсоны талаас:
Одоо яах вэ? Өнөөдөр babygirl бид хоёрын хувьд онцгой өдөр байсан юмсан. Харин одоо тэр надтай хамт байхыг хүсэхгүй байна.
"Хүү минь, тайвшир." хэмээн ээж минь хэллээ.
Би үсээрээ хуруунуудаа гүйлгэнгээ машиныхаа түлхүүрийг хайна. Би яаж тайван байх юм бэ? Би түүнийг гомдоох үг хэлж байгаагаа мэдэж байсан ч би үнэхээр тэнэг юм. Гэхдээ л энэ зүгээр л эцэг эхдээ 'Тэр миний babygirl. Би түүний Daddy' гээд хэлчихдэг амар зүйл биш шүү дээ. Хамгийн муу нь тэр дөнгөж 18 настай харин би хараал идсэн 30 настай.
Аххх амьдрал үнэхээр хүнд юм аа.
"Уучлаарай ээж ээ. Та намайг хүлээж... байж болох уу? Би хурдхан шиг нэг ажил-"
"Чи тэр охины араас явах гэж байна уу?" гэж тэр тайвнаар асуулаа. Харин би гарах хаалганы дэргэд байв.
Яг одоо би тайлбарлах хэрэгтэй бололтой. Би ээждээ хайртай. Эцэг эхээс минь тэр л надад үлдсэн. Би түүний бахархалт хүү байхыг хүсч байна... Мөн ээж минь үргэлж намайг Розале шиг намайг хайрлах хэн нэгэнтэй учраасай хэмээн хүсдэг. Гэхдээ хэн ч түүнийг орлож чадахгүй шүү дээ.
Анх babygirl-ийг клубт хараад би түүнийг их сонирхож байсан. Түүний хөвсгөр үс зөөлөн бас чөлөөтэй. Бас түүний нүд...Бурхан минь. Түүнийг харах төдийд л би мэдсэн...
Түүнийг цорын ганц гэдгийг...
Би анхны харцаар дурлах гэдэг зүйлд итгэдэггүй ч түүнийг харсан даруйд...
"Тийм ээ... Би түүний араас явна. Тэр 18 настай бас надад таны болон бусад хүмүүсийн юу гэж хэлэх нь хамаагүй. Учир нь миний зүрх дахин цохилж байна. Бас тэр бол цорын ганц."
Одоо ээж минь намайг зэмлэх байх. 18 настай охинтой хамт байх тухай боддог ямар тэнэг амьтан болохыг минь хэлнэ байх. Гэхдээ надад хамаагүй. Энэ миний түүнтэй энэ тухай ярьж байгаа анхны удаа мөн би babygirl-ынхоо төлөө юу ч байсан хийх болно.
Би түүн рүү нуруугаа харуулан зогсох ба хэсэг хугацаанд чимээ аниргүй ноёрхсоны эцэст
"Яв! Тэгээд эргэж ирэхдээ заавал тэр охины гараас хөтлөөд ирээрэй!" гэж хэлэв.
Би ээж рүү эргэж харан яг л ямар чөтгөр нь вэ гэсэн харцаар харлаа. Тэр зөвшөөрч байгаа хэрэг үү?
"Ямар чөтгөрөө хүлээгээд байгаа юм? Яваач!" гэж чангаар орилов. Бурхан минь! Би ээждээ хайртай.
Би түүн рүү инээмсэглэчихээд өрөөнөөсөө гарлаа.
"Бүх уулзалтуудыг цуцлаад дуудлаганд санаа тавиарай!" хэмээн нарийн бичигтээ хэлчихээд цахилгаан шатанд суув.
Би babygirl-оо буцааж авах хэрэгтэй байна!
Жулиа-ын талаас:
Итгэмээргүй юм. Тэр миний араас гарч ирсэнгүй!
Тэр яагаад тэгнэ гэж? Тэр чамд хайргүй шүү дээ.
Би мэднэ! Хэдий бид бие биенээ мэддэг болоод 2хон хонож байгаа ч яг л үүрд хамт байсан мэт санагдана. Бага зэрэг хэтрүүлэгтэй ч энэ бол үнэн.
"Жулес? Яагаад уйлчхаа вэ? Юу болсон юм?" хэмээн Рэйма асуув.
Би яаж гэртээ ирсэнээ ч мэдэхгүй байна. Рэйма надаас тайлбар хүсч байгаа бас би түүнд тайлбарлана гэж хэлснээ мэдэж байна... Зүгээр л юмс хэтэрхий төвөгтэй байна. Тэр хэдийн Da- Жейсон бид хоёрын тухай мэдэж байгаа. Харин Жекоб хараахан мэдэхгүй. Би түүнд энэ тухай хэлэхийг хүсэхгүй байна.
"Би уйлаагүй ээ!" би нулимсаа арчаад "Энэ зүгээр л...нүдэнд юм орчихсон юм. Гадаа салхитай байна."
Тэр над руу яг л үнэн үү гэсэн харцаар харна. Тэр намайг юу ч ярихыг хүсэхгүй байгааг минь мэдсэн учраас дахин ямар нэг зүйл асуухаа болив.
"Рэй, явцгаая. Бид болзоогоо үргэлжлүүлэх хэрэгтэй байна." гэж Жекоб хэлээд түүний духан дээр үнслээ. Би яагаад ийм үерхэлээр үерхэж болдоггүй юм бол? Тэд хамтдаа үнэхээр эгдүүтэй харагдаж байна. Мөн Жекоб хэзээ ч түүнийг гомдоохгүй. Тэр бол сайн залуу!
"За за. Машиндаа хүлээж бай. Би удахгүй очно."
Жекоб гарч яван Рэйма бид хоёр л үлдэв. Тэр юу ч хэлэлгүйгээр зүгээр л намайг чангаар тэвэрлээ. Тэгээд "Зүгээр дээ, за юу? Хэрвээ ярилцмаар байвал над руу зурвас бичээрэй, ойлгосон уу?"
Би удаанаар толгой дохиод түүнийг баяртай хэмээн далаллаа.
Уртаар санаа алдчихаад дээш шатаар өгсөн ээжийн өрөө рүү орлоо. Би ойролцоогоор цаг гаран л явсан тул тэр одоо ч унтаж байх аж. Үнэхээр түүнд юу тохиолдсоныг гайхна. Тэр ууртай бас гунигтай харагдсан. Түүнтэй ярилцах-
Хаалганы хонх дуугаран би үнэхээр сулбагар амьтан доош бууна. Рэйма ямар нэгэн зүйлээ мартсан юм байх даа?
"Юу-"
Хэн нэгний уруул уруулан дээр минь буув. Би энэ хүн хэн болохыг мэднэ.
***
Зиак. Өнөөдөр чинь их үр бүтээлтэй өдөр байх чинь вэ?
2 шалгалт 1 шинэ хэсгийнхээ ард гарчихлаа шүү дээ. Ер нь ихэнх уншигчид маань одоо шалгалт гээд завгүй байгаа байх. Тиймээс шалгалтуудад нь амжилт хүсье.
Шинэ хэсгээрээ уулзатлаа түр баяртай.
VOUS LISEZ
My babygirl [Mongolian]
Roman d'amourЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...