Жулиа-ын талаас:
Би түүнийг үзэн ядаж байна! Би Daddy-г үнэхээр их үзэн ядаж байна. Тэр надад хэзээ ч, юу ч хэлэхийг хүсдэггүй. Тэрнээс гадна түүнийг над руу орилсонд дургүй хүрч байна. Энэ намайг айлгасан. Би айсан. Би түүнийг намайг орхих вий гэж айсан. Түүнийг миний гэх зүйлсийг хүсдэггүй байх вий гэж айсан. Тэр одоо надад байгаа бүх зүйл. Тэр яагаад юмсыг ийм төвөгтэй болгоод байгаа юм бэ? Тэр яагаад зүгээр л надад Розалина гэж хэн болохыг хэлчихэж болохгүй байгаа юм бэ? Би ойлгох болно. Эсвэл би хичээнэ...түүний төлөө.
Би хаалгыг зөөлхөн тогшихыг сонслоо.
"Жулиа, хонгор минь. Би орж болох уу?" Люсиана хаалганы цаанаас хэллээ. Би юу ч хэлээгүй ч тэр ороод ирэв.
Би орондоо нүүрээ наан захад хэвтэх гэж байгаад гэнэт доош уначихав.
"Чи зүгээр үү, хонгор минь?"
Би зүгээр д чимээгүй байв. Би түүнд уураа эсвэл гунигаа гаргахыг хүсэхгүй байна. Түүнд буруу байхгүй. Яг одоо би юу ярьж, юу бодохоо мэдэхгүй байна. Яаж ч хичээсэн энэ нулимс хяналтгүйгээр хацар даган урсана.
"Авв. Сонсооч, Жулиа. Битгий уйл. Би ах маань чам руу орилохыг хүсээгүй гэдгийг чин сэтгэлээсээ-"
"Гэхдээ тийм биш, Люсиана. Энэ зөвхөн түүний над руу орилсон тухайд биш... тэр надад бүхнээ хэлтэл хангалттай итгэдэггүй! Тэр түүний том зургийг ханандаа өлгөдөг—хамгийн том нь! Тэр надад түүнийг дүүгээ гэж худлаа хэлсэн. Гэхдээ чи л түүний ганц дүү нь! Бас би зүгээр л... би чадахгүй нь." Би дэрэндээ шигдэн улам ихээр уйлна.
Харин тэр мөрөн дээр минь гараа тавин намайг тайвшруулна.
"Түүнд зүгээр л хугацаа хэрэгтэй, хонгор минь.... Розалина бол түүний хувьд эмзэг сэдэв нь. Чи зүгээр л түүнд тэвчээртэй хандах хэрэгтэй. Тэр зүгээр л шархалчихсан."
Би нусаа татлаа. Түүний зөв. Би түүнийг өнгөрсөнөө ярь хэмээн хүчилж болохгүй... гэхдээ л би хардаж байна бас тэр эмэгтэй одоо болтол түүний зүрхэнд байгаа гэдэг намайг өвтгөж байна. Тэр магадгүй одоо болтол түүнийг санаж, сэтгэлдээ тээдэг байх.
"Хээе. Охидуудаараа дэлгүүр хэсвэл ямар вэ? Магадгүй чамайг элдэв бодлоос чинь салгах байх."
Би толгой дохин босч суугаад нулимсаа арчлаа. Дэлгүүр хэсэх нь гарцаагүй тархийг минь сэргээх болно. Би дэлгүүр хэсэх дуртай.
ESTÁS LEYENDO
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...