Chapter 25

5.5K 334 7
                                    

Жулиа-ын талаас:

Биднийг дэлгүүрээс гарахад хэдийн энэ хавийг тусгаарласан байв. Тэнд 5 цагдаагийн машин, 2 ч эмнэлэгийн машин харагдана. Эргэж харахдаа би нэгэн бяцхан охины духнаас нь цус урсан дамнуурган дээр хэвтчихсэн гарч ирж байгааг харав. Түүний хажууд нэгэн эмэгтэй нүдэнд нь цус хурсан ч уйлсаар дамнуураас чанга зууран яваа харагдана. Энэ бүхэн надад тохиолдож болох байсан гэдэгт итгэж чадахгүй нь ээ.

"Алив ээ, Жулиа. Лорензо биднийг авхуулахаар залуусынхаа нэгийг явуулсан байна." хэмээн Люси хэлэх бөгөөд тэр охидын гарнаас яг л амьдрал нь мат чанга атгажээ. Тэр ч бас түүрүүний эмэгтэй болон охиныг харжээ. Би өөр тийш харахдаа тас хар машинаа налан зогсох шаргал үст залууг харав.

Энэ Кеган байна.

Тэр бидэнд хаалга онгойлгож өгөхөд бид цаг алдалгүй машинд суугаад би Ава болон Наталигийн бүсийг бүсэлж өгөөд өөрөө хажууд нь суулаа. Кеган Люсианаг бүсээ бүслэхийг харчихаад

"Чи зүгээр үү?" гэхэд Люси толгой сэгсэрээд

"Чи наадхаа Жулиагаас асуух хэрэгтэй. Тэр бараг л гэрлийн бүрхүүлд дарагдахаа шахсан."

Кеганы над руу өрөвдсөн харцаар харах нь голын толинд харагдана. Харин би зүгээр л цонх руу харан явлаа. Дэлгүүрт болсон явдалыг одоо болтол болсонд нь итгэж чадахгүй нь ээ. Охид руу харвал тэд айсан харагдах ба нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байсан тул би тэднийг тэврэн тайвшруулна.  Би үргэлж л дүүтэй болохыг хүсдэг байсан. Яг ингэж тэвэрч, тайвшруулаад л...

Удалгүй бид харшид ирэхэд үүдэнд Лорензо болон Daddy хүлээн зогсож байлаа. Би хараахан түүнтэй нүүр тулахдаа бэлэн гэж бодохгүй байна. Би түүнд уурлачихсан байгаа... би...би... мэдэхгүй юм даа.

"Ааваа!" охид орилолдон Лорензо руу гүйн очлоо. Лорензогийн нүүрэнд саваа зовсон төрх тодорсон байх ба тэр доош суун охидыг тэврээд духан дээр нь зөөлнөөр үнсэнэ.

"Бид зүгээр ээ, хонгор минь." хэмээн Люсиана нөхөртөө шивнэлээ. Лорензо бас ч түүний гараас атган хариу ямар нэгэн зүйл шивнэж байгаа харагдана. Би яагаад ингэж чадахгүй байгаа юм бэ? Юу гэхээр.... Daddy надад хангалттай их хайр мэдрүүлдэг ч... энэ долоо бид дэндүү хөндий байсан. Тэгээд бас өнөөдөр бид.... мэдэхгүй юм даа.

Би одоо болтол машиндаа байсаар л байна. Би эндээс гарахыг дээрээс нь daddy-гийн царайг харахыг хүсэхгүй байна. Тэр... тэр намайг үзэн ядаж байгаа. Би хэтэрхий хүүхэд шиг. Би хязгаараа мэддэггүй бас туршлагагүй—би зүгээр л түүний хувьд сайн биш.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now