Жулиа-ын талаас:
Ээж маань алга болоод хэдийн дөрвөн хоног өнгөрчихсөн байна. Одоо болтол түүний талаар ямар нэгэн сураг чимээ алга. Тэрнийг хаана байгаа, аюулгүй байгаа үгүй талаар мэдэх зүйл юу ч алга. Би үнэхээр их айж байна. Рэйма, Жекоб хоёр над руу залгасан ч сэтгэл санаа тавгүй байгаа тул би дуудлагыг нь аваагүй. Тэд миний хамгийн сайн найзууд, юу ч болсон тэдэнд хэлэх хэрэгтэй ч... би үнэхээр мэдэхгүй байна.
Зөвхөн энэ ч бас сүүлийн үед Daddy их стресстэй байх болсон. Тэр өнгөрсөн өдрүүдэд юу ч хийхгүй ч үргэлж л ажлын өрөөндөө өнжих болсон. Тэрний өрөөний хажуугаар өнгөрөх болгонд тэр нэг бол утсаар ярьж, нэг бол компьютер дээрээ юм хийж байдаг. Тэр намайг энэ асуудалд оролцох хэрэггүй гэсэн ч түүнийг үргэлж юу хийж, хэнтэй яриад байгааг гайхаж байна.
Тэр надад хэлэхийг хүсэхгүй байх шиг....
Зочны өрөөнөөс хөлийн чимээ дуулдан харвал Daddy байв. Түүнийг удаан хараагүй тул би баярлан инээмсэглэв. Тэр сайнгүй харагдаж байна. Нүднийх нь доогуур хар зураас татсаныг харвал сайн унтаж амрахгүй байгаа бололтой. Тэр хар хөх ангийн хослол, цайвар цэнхэр цамц өмссөн нь түүнийг царайлаг харагдуулна.
Би буйдан дээр хэвтэн түүнийг ажиглана. Тэр намайг анзаараагүй бололтой дээр минь суучихав.
"Юу-...өхх, Babygirl. Би чамайг энд байгааг харсангүй." гээд тэр зөөлөн инээлээ.
Тийм ээ. Тэр үнэхээр ядарч бас стресстчихэж. Үгүй бол тэр яаж намайг харахгүй байх вэ дээ.
Би дээш босоод түүнд хажуудаа суух зай гаргалаа. Тэр үргэлж завгүй байсан тул түүнтэй уулзалгүй удсан байна. Би бүр заримдаа түүнийг намайг мартчихаж гэж бодсон гээч.
Тэр намайг чимээгүй байгааг анзааран бэлхүүсээр минь тэврээд хүзүүнд минь нүүрээ шигтгэв. Би жижигхэн биетэй болохоор түүнд энэ байрлал тухгүй баймаар юм.
"Би чиний юу бодож байгааг мэдэж байна аа, Babygirl." хэмээн түүнийг намуухнаар шивнэхэд нүдэнд минь нулимс цийлэгнээд ирэв. Би түүнийг санасан. Өнгөрсөн өдрүүд түүнгүйгээр хэцүү байсан. Энэ удаа би цээжинд наалдлаа.
"Энэ зүгээр л.... Би таныг санасан, Daddy. Та ч тэр, ээж ч тэр хажууд байхгүй болохоор-"
Тэр миний мөрөөр тэврэн намайг тайвшруулах нь илүү тухтай байв. Энэ л надад хэрэгтэй байсан зүйл. Зөвхөн тэр л надтай хамт байх.
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...