Chapter 2

9.3K 495 13
                                    

Жулиа-ын талаас

"Жулиа, чи зүгээр үү?'' гэх дуугаар ухаан орон Жекоб, Рэйма хоёр луу харлаа.

"Т-тиймээ, би с-сайн байна" Тэд над руу үнэхээр сонин харцаар харна.

"За?" Рэйма маш болгоомжтойгоор "Чиний ард зогсож байсан тэр залуу хэн юм?" Рэйма түүний царайг харсанг мэдээд би даруй түүн рүү ойртон

"Чи түүнийг ямархуу харагдаж байсныг санаж байна уу!?"

"Вөүв, вөүв. Тайвшир. Тэнд үнэхээр харанхуй байсан." Тэр нэг шот тикилла уунгаа хариуллаа. Энэ зүйл түүнд л муу.

"Ө-өхх, уучлаарай"

Тэр яагаад зүгээр л яваад өгсөн юм бол? Би түүнтэй үргэлжлүүлэн-

Би юу гээд хэлчихэв ээ!? Би хайртай залуутайгаа гэрлэх хүртлээ тийм зүйл хийхгүй...мэдээж.

"Райли хаана байна?" Жекоб надаас асуулаа.

Би бүжгийн талбай болоод эргэн тойрноо харсан ч тэр харагдсангүй. Яг энэ үед утас дуугарлаа.

Райли: Надад санаа зовох хэрэггүй шүү, залуусаа. Би шинэ хүнтэй танилцсан. Маргааш уулзацгаая.

"Өхх. Би тэрнийг зүгээр гэж бодож байна."  хэмээн Жекоб хэллээ.
Би түүн рүү гайхан харав. Учир нь би түүнд мессежээ харуулаагүй байхад тэр яаж мэдсэн юм бэ? Тэр над руу хараад утсаа харуулан

" Групп чат" Өхх

"Бид ч бас явах хэрэгтэй байх. Хэтэрхий оройтчихлоо" гэж Рэйма хэллээ.

Бид бүгд толгой дохин хаалга руу зүгэллээ. Би гарахын өмнө эргэж харан дахин тэр газрыг гүйлгэн харлаа. Магадгүй би түүнийг ядаж нэг удаа харж чадна гэж бодсон байх. Гэхдээ... үгүй ээ.

Тэр надтай ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй байгаа байх.

  Гэрт

Би өрөөндөө орж ирээд шууд л орон дээрээ тэрийн унаад маш гүн санаа алдлаа.

"Урт өдөр байв уу, хонгор минь?" гэж ээж минь хаалганы дэргэдээс асуулаа. Ээж минь яг л над шиг. Тэр минийх шиг урт хүрэн долгиотсон үс болон гэрэлтсэн цэнхэр нүдтэй. Тэр хэдийн 37 настай ч үнэхээр сэтгэл татам харагддаг. Гэхдээ тэр аавыг нас барсанаас хойш өөртөө анхаарахаа байсан. Гэхдээ тэр бусад эцэг эхчүүд шиг архи ууж эсвэл хүүхдүүдээ зовоодгүйд нь бурхандаа талархая. 

"Тиймээ, гайхалтай байсан гэж бодож байна. Жекоб Рэйма хоёр нэг буланд очиж нялуурч, Райли хэн нэг халуухан залуутай бүжиглэх хүртэл би тэдэнтэй хамт гарсандаа сэтгэл хангалуун байсан."

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now