Жулиа-ын талаас:
Одоо яах вэ? Өрөө хэтэрхий давчуу санагдан амьсгалж ч чадахгүй нь. Эхлээд аав. Одоо ээж.
Амьсгаа давчдан нүд харанхуйлан хамгийн сүүлд сонссон зүйл минь хаалга савагдан онгойх дуу байв. Тэгээд л харанхуй намайг бүчин авав.
Жейсон-ы талаас:
Үгүй ээ! Үгүй, үгүй. Гуйя. Миний бодож байгаа зүйл л биш байгаасай!
“Хараал идэг!” хэмээн би үрүүлээ цохино.
Би тэр Брүүк гэдэг нэрийг хаана сонссоноо санасан. Энэ миний babygirl-ийн нэр. Би одоо юу хийх вэ? Би түүний ээжийг хорьж байгаа. Одоо би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. Babygirl намайг жигшиж, үзэн ядах байхдаа?!
“Би үнэхээр хараал идсэн юу хийх ээ мэдэхгүй байна!” Би өөртөө хашхиран тэр үед зөн совиндоо итгэх минь яав даа хэмээн харуусна.
Хурдхан шиг зогсоолд машинаа тавьчихаад babygirl-ийн гэр лүү гүйлээ. Хаалгыг саван онгойлгон орвол хаа сайгүй эмх замбараагүй байв. Би залуустаа хөнгөхөн, цэвэрхэн хийгээрэй гэж хэлсэн юмсан. Тэдэнтэй дараа тооцоо бодно оо. Одоо бол надад миний гүнж хэрэгтэй байна.
“Babygirl” хэмээн би орилсон ч ямар ч хариу алга. Тиймээс би түүнийг хайж эхэллээ. Гал тогоо, зочны өрөө, зоорь гээд хаа сайгүй хайсаар дээд давхар луу явбал шалан дээр хэвтэх түүний бие харагдав.
“Хонгор минь.” Би түүн рүү орилон очлоо. Түүний судасны цохилтыг үзчихээд би тайвшран санаа алдав. Тэр ухаан алдчихаж. Би түүнийг сүйт бүсгүйн тэврэлтээр тэврээд хамгийн ойрын хаалгыг онгойлговол
“Хараал идэг гэж!” хаа сайгүй цус. Бурхан минь гэж! Миний babygirl энэ бүгдийг харсанд итгэж чадахгүй нь.Би эргэж харан өөр өрөө хайн хаалгыг онгойлговол замбараагүй байх ч өөр ямар нэгэн зүйл алга. Өрөөнд ягаан өнгө зонхилсон байх ба зарим эд зүйлс, тавилга, бас номнууд ч мөн ягаан байв. Өрөөнөөс тарвасны үнэр үнэртэх бөгөөд хаа нэг даашинзнууд үзэгдэнэ.
Энэ babygirl-ийн өрөө байх нь. Би түүнийг ягаан орон дээрээ байгаагаар төсөөлөн хөнгөхөн инээлээ. Тэр үнэхээр дур булаам.
Түүнийг эвтэйхэн орон дээр нь тавиад түүн рүү сайн харвал хацар даган хатсан нулимс нь үзэгдэнэ.
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...