Chapter 7

7.8K 413 10
                                    

~Гэрт~

Жэйсоныг Жулиагаас өөрийн Бяцхан охин болохыг асуухад тэр нэн даруй хөмсөг зангидсан. Тэр өмнө нь хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй. Тэр нүүрэндээ дэрээ наан хойш ор луугаа хэвтээд 'Хэрэв би үүнд дуртай болох гэж хичээвэл яах бол?' гэж бодно. Түүнд бүх зүйл шинэлэг байгаа. Гэхдээ эхэндээ бүх зүйл ийм байдаг шүү дээ.

Эцэст нь тэр муухай аашилж Daddy-г гэрт нь хүргэж өгөхийг хүссэн. Эхэндээ тэр эсэргүүцсэн ч тэрний бяцхан охин юу хүснэ, түүнийгээ авна. Тэр Жулиаг гэрт нь хүргэж өгөөд духан дээр нь үнсэн гэртээ хариад залгахаа хэлсэн. Жулиа түүний царай руу тогтон харвал тэр шархалсан харагдаж байсан. Яг л Жулиа түүнийг ойлгохыг хичээгээгүй болохоор гомдож, шархалсан мэт. Гэсэн хэдий ч Жулиа иймэрхүү зүйлийг ойлгодог төрлийн хүн биш.

Жулиагийн утас дуугаран харвал энэ Рэйма байв.

"Хээе-"

"Над руу 'Хээе' гэх хэрэггүй. Бүхэл өдрийн турш хаана ямар чөтгөрөө хийж байсан юм? Би танайд очиход ээж чинь чамайг анкетаа аваад гарсан гэсэн."

"Би тэгсээн.-" Тэр аль болох үнэмшилтэй хэлэхийг хичээнэ.

Бас энэ худлаа биш бөгөөд тэр кафед Жейсонтой ярилцаад зогсохгүй менежирт нь анкетаа өгөөд амжсан юм.

"Тэгвэл ямар чөтгөрөө хийгээд оройн 10 цагт гэртээ ирж байгаа юм?"

"Ч-чи яаж мэдсэн юм?"

Рэйма түүнийг цонхоороо хар гэж хэлэн тэр цонхоо онгойлговол Рэйма түүн рүү даллан зогсоно.

"Рэйма, чи оройн 10 болж байхад энд юугаа хийж байгаа юм?"

Рэйма нүдээ эргэлдүүлэн хаалга руу заагаад "Хаалгаа онгойлго. Эсвэл би өнгөрсөн удаагийнх шиг эвдэж орно шүү."

Жулиа хурдхан шиг орноосоо босон доош хаалга руу гүйлээ. Тэр Рэймаг тоглож байгаа үгүйг сайн мэднэ. Тэрний царайны хувирлаас л тодорхой харагддаг. Бас тэр өмнө нь онгойлгохоос татгалзахад хаалгыг эвдлээд орж ирж байсан нь үнэн.

Тэр хаалгыг аажуухнаар онгойлгох ч муухай дуу гарна. Тэр оройтож ирсэн гэж ээждээ загнуулсан тул болгоомжтой байхыг хичээнэ. Тэр ээждээ ямар нэг зүйлд орооцолдсон гэж бодогдуулахыг хүссэнгүй... Тэр ХЭЗЭЭ Ч хүсэхгүй.

"Чамд ямар чөтгөр нь болоо вэ? Би чам руу бүхэл өдөржин зурвас бичсэн." Рэйма гал тогооны ширээнд суунгаа асуулаа.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now