Chapter 23

5.8K 361 10
                                    

Жулиа-ын талаас:

Би түүнийг яагаад надад худлаа хэлсэнийг мэдэх хэрэгтэй байна. Тэр өмнө надад худлаа хэлж байгаагүй... эсвэл хэлсэн юм болов уу? Би түүнийг надад ямар нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгааг мэдэж байна. Бас би түүнийг нь ч хүндэлж байгаа. Гэхдээ тэр Розалина гэх охин үнэхээр онцгой нэгэн бололтой. Люсиана бас тэр утсаар нууцлаг нэгэн ч гэсэн түүний тухай ярьж байсан. Одоо бол би үнэхээр их хардаж байна. Яг уйлах нь. Тэр хэн юм бэ?

"ЖуЖу, энэ зургийг би чамд зориулсан юм." хэмээн Ава хэллээ. Бид нэг нэгнээ мэддэг болоод тийм ч удаагүй ч тэр хэдийн надад өөр нэр өгчихсөн. Би түүний гарнаас цаасыг аван харвал Диснэйн гүнжүүд байх ба бүгдийг нь цэнхэр өнгөөр будчихаж. Цаад талыг нь ч бас. Би инээлээ. Би ч бас түүний насан дээр байхдаа түүн шиг байсан.

"Баярлалаа, Ава. Би энийг заавал ханан дээрээ байрлуулна аа." Тэр энийг будаж байхдаа ихэд нухацтай харагдана. Үнэхээр эгдүүтэй.

Биднийг гал тогооны ширээн дээр ийн сууж байхад Daddy, Лорензо хоёр ирээд

"Чамтай ярилцаж болох уу, Жулиа? Хэдхэн минут." гээд Лорензо инээмсэглэв. Тэр надтай... юун тухай? Daddy-руу харвал нухацтай бас бага зэрэг санаа зовсон царайтай харагдана. Тэд юун тухай ярилцахыг хүссэн юм бол?

"Тэгье ээ." Бид хамтдаа зочны өрөөнд орж ирлээ. Лорензо намайг буйдан дээр суулгаад өөрсдөө урдаас харан суулаа.

"Babygirl, Лорензо бол миний үнэхээр, үнэхээр сайн найз. Тэр чамаас хэдхэн асуулт л асууна. Бас чиний хариулт надад үнэхээр их хэрэгтэй. За юу, гүнж ээ?"

Би толгой дохин Лорензо руу харвал тэр Daddy-гийн ашигласан үгнээс болон гайхсан бололтой хачин царайлан сууна. Би залуу нь эмэгтэйгээ babygirl, гүнж гэх мэтээр дуудах нь хэвийн эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ л би түүнийг намайг ингэж дуудахаа болиосой гэж хүсэхгүй байна.

"Тэгэхээр ээж чинь алга болсон нь чамд хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ чи бидэнд түүний талаар зарим нэг чухал зүйлсийг хэлж өгвөл бид түүнийг илүү хурдан олно гэж бодож байна. Чи ээжээсээ ямар нэг өөр зүйл анзаарсан эсэхийг мэдмээр байна."

Үнэндээ, тийм ээ. гэхдээ би зүгээр л хэрхэн тайлбарлаха мэдэхгүй байна.

"Ммм, тэгэхээр. Нэг өдөр би өрөөгөө цэвэрлэж байгаад хашхирах дуу сонссон юм. Намайг түүний өрөө рүү очиход тэр 'үгүй, үгүй. Миний хүүхэд л биш шүү' гэж орилж байсан."

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now