Chapter 43

4.8K 355 41
                                    

Жулиа-ын талаас: 

Арай гэж нүдээ нээвэл толгой руу минь дэлсээд авсан мэт өвдөлт мэдрэгдэнэ. Өнгөрсөн шөнө ямар новш нь болоо вэ? Би дээш өндийн суугаад эргэн тойрноо тогтон харлаа. Би энд яаж орж ирсэн юм бол? Надад энэ мэтчилэн олон асуулт байгаа ч мэдээж хариулт нь алга. Удаанаар тухтай орон дээрээсээ өөрийгөө хөдөлгөн хаалга руу явлаа. Хонгилоор шагайн харвал үнэхээрийн нам гүм байсанд хүмүүсийг хаачсан юм бол гэж гайхаад амжав. 

Люсианагийн өрөөний үүдэнд очин хаалгыг нь тогшвол хэн ч хариу өгсөнгүй. Магадгүй тэд доод давхарт байгаа байх л даа.

"Хэн нэгэн байна уу?" хэмээн би хамаг чангаараа хашхиран байшинг тэр чигт нь нэгжив. Эцэст нь би нэг хүнтэй таарав.

"Есүс гэж! Жулиа. Чи хэнгэргийг минь хагалах нь байна." хэмээн Лорензо үглэсээр гарч ирэв. Тэр хэдий эвшээсээр гарч ирсэн ч өмссөн хослолыг нь харвал ажиллаж байсан бололтой.

"Хүмүүс хаачсан юм?"

"Люсиана Наталиа руу явсан. Розалина ээжиэй цуг хаа нэг тийшээ явсан. Жэйсон... ? Тэр Жэйсон шүү дээ."

Түүнийг Жэйсоны талаар дурсахад би өнгөрсөн шөнө юу болсоныг саналаа. Би одоо ч итгэж чадахгүй нь. Миний эндээс явахыг хэр их хүсэж байгаа нь түүнд огтхон ч хамаагүй. Тэр намайг явуулахгүй. Бас түүний үнсэлт.... миний амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай үнсэлт байсан. Тэр ганцхан үнсэлтээрээ надад маш их хайрыг мэдрүүлсэн. Гэхдээ ганцхан үнсэлт бас надад маш муухай мэдрэмжийг мэдрүүлсэн. Тэр бас өөр эмэгтэйг ч тэгж үнссэн шүү дээ.

"Жэйсон хаачсан юм?"

"Түрүүн хэлсэнчлэн... тэр бол Жэйсон." Тийм ээ. Наадах чинь үнэхээр их ойлгомжтой байлаа.

Лорензог даган гал тогоо руу орвол зарим үйлчлэгч нар цэвэрлэгээ хийж байв.

"Та нар өглөөний цайгаа уучихаа юу?" хэмээн Лорензогоос асуулаа. Тэд нар яаж надгүйгээр өглөөний цайгаа ууж чадав аа?

"Үгүй дээ хонгор минь. Оройн хоол."

Юу? Байж боломгүй юм. Би хэдэн цаг унтчихаа вэ?

"Цаг хэд болж байгаа юм?"

Түүнийг гараа өргөхөд нь цаг руу нь харвал...

12:05

"12:05.... хүлээгээрэй. Дөнгөж 12:05 болж байна шүү дээ." Муу бяцхан...

"Чи ч үнэхээр гэнэн юм даа. "

"Үгүй ээ. Би зүгээр л... амархан итгэчихдэг юм."

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now