Chapter 52

3.6K 335 92
                                    

Жулиа-ын талаас: 

Ичмээр юм! Daddy яагаад үргэлж намайг ийм байдалд оруулдаг байна аа. Тэрэнд иймэрхүү зүйлийг хаана хийх нь үнэхээр хамаагүй юм. Майк харсан гэдэг нь намайг бүр ч тухгүй болгож байна. Дараа түүнээс уучлал гуйх хэрэгтэй байх. 

"Babygirl, уучлаарай." Үгүй ээ. Би түүнийг үл тоох болно. Тэр миний үгийг сонсдоггүй шиг. Би гараа энгэртээ зөрүүлэн орон дээр очин суулаа. 

Тэрний санаа алдан нааш ирэх нь ард сонсогдоно. Удалгүй тэр өмнө ирэн зогслоо. Урд минь зогсоод хөлийг минь салган голд нь орон зогсоход ичсэндээ улайчихав. Тэр зөөлнөөр эрүүнээс минь өргөн царайг минь өөр лүүгээ харуулав. Түүнийг уруулаа долооход нь би ч мөн өөрийн мэдэлгүй уруулаа долоов. 

"Маргааш болзоонд явцгаая." 

Түүний хэлсэн үгэнд гайхсандаа нүдээ бүлтэлзүүлнэ. Би өөрсдийгөө дахиж хэзээ ч болзоонд явахгүй л гэж бодсон. Гэтэл гэнэт одоо яагаад? тэр үүнийг өөрөө үнэхэр хүсэхгүй байгаа байх. Гэсэн ч энэ бүрэн надад таатай мэдрэгдэж байна. Надад хэдэн асуулт байна. 

"Хэрвээ би тантай болзоонд явбал надтай 100% шудрага бай, Daddy. Амла? Ямар ч нууц байхгүй." 

Тэр эхлээд гайхсан харагдсан ч хурдхан толгой дохин зөвшөөрлөө. Тэр үүнийг надтай хамт байх, мөн миний итгэлийг эргүүлэн олж авах ганц боломж гэдгийг мэдэж байгаа. Магадгүй би түүнд татгалзах хэрэгтэй байх л даа, гэхдээ би ч бас энэ болзоог хүсч байна. 

Үүний дараа тэр гэрэл цацруулсан инээдээр инээн намайг улайлгаж орхив. Үнэхээр энэ инээмсэглэл түүнтэй уулзсанаас хойш хамгийн гэгээлэг инээмсэглэл байна. Тэрнийг доош тонгойн ойртоход нь би нүдээ анин түүний уруул минийх дээр буухыг хүлээнэ. Гэвч гайхмаар нь миний хүлээсэн зүйл болсонгүй. 

Нүдээ аажим нээн харвал тэр над руу харан жуумалзаж байв. Би улам их ичин түүний гар луу цохиод авав. Бурхан минь гэж, тэр надаар тоглох үнэхээр дуртай юм. 

Тэр жаргалтай хөхрөн " Уучлаарай гүнж минь. Би чамайг үнсэх болноо. Гэхдээ энэ шарх намайг илүү тонгойлгохгүй байна." 

Би өөрийгөө хэзээ ч ийм зүйл хийнэ гэж бодож байгаагүй ч энэ удаа зориг гаргав. Би огцом дээш өндийсөнд тэр гайхан бага зэрэг хойш ухарлаа. Би түүн рүү нэг алхам дөхөхөд бидний бие дахин хүрэлцэнэ. Түүний нүүр лүү гараа алгуурхан дөхүүлэн илбэх үед илүү таатай мэдрэмж мэдрэгдэнэ. Тэр үнэхээр эрэгтэйлэг харагдаж байна. Мэдээж тэр надаас 12 насаар ах учраас илүү эрэгтэйлэг харагдах нь мэдээж. Тэр бол нас бие гүйцсэн залуу шүү дээ. 

My babygirl [Mongolian]Место, где живут истории. Откройте их для себя