Жулиа-ын талаас:
Би үнэхээр их уйдаж байна. Би бүхий л цагийн турш энд байна. Харин надад юу ч алга. Би ихэнх цагийг тааз ширтэж л өнгөрүүлж байна. Daddy миний утсыг эргүүлж өгөөгүй учраас өөрийгөө зугаацуулах ямар ч арга алга.
Би санаа алдан босоод дахин нэг удаа
цонхоор харлаа. Тэнд байгаа хүмүүс бүгд л хөгжилтэй харагдаж байна. Ингэхэд daddy одоо юу хийж байгаа бол?
Гэнэтхэн л сониуч зан минь хөдөлсөнд би өрөөнийхөө хаалгыг алгуурхнаар нээгээд эргэн тойрноо харлаа. Daddy мэдээж намайг гадагш гаргахгүйн тулд харшид хамгаалагчид үлдээсэн байх. Гэхдээ хэн мэдлээ. Оролдоод үзэх хэрэгтэй.
Доош шатаар буувал зөвхөн гадаах үдэшлэгэн дээр эгшиглэх дуу л сонсогдоно. Би өмнө нь ийм төрлийн үдэшлэгт очиж байгаагүй. Яахав хэдэн төрсөн өдрийн үдэшлэгийг эс тооцвол. Гэхдээ би тэр үед их жоохон байсан бас тэдгээр үдэшлэгийг үүнтэй харьцуулашгүй. Энэ бол дэндүү тансаг, ихэмсэг юм. Хэн нэгний хөлийн чимээ нааш ойртож байгааг сонсохдоо би шатны хажууханд очин нуугдлаа. Энэ хэсэгт гэрэл бага тусдаг тул хэн ч намайг харахгүй.
Хөлийн чимээний эзэн Розалина байх бөгөөд түүнийг харсан даруйд ам минь аннайж орхив. Зөвхөн түүнийг харсандаа биш түүний даашинз.... тэрэнд үнэхээр сайхан зохиж байна. Ийм байдалтайгаар түүнийг харахад Daddy ийм л эмэгтэйг хүсдэг байх даа гэсэн бодол намайг эзэмдэнэ. Түүнийг цааш явсан ч хэсэгтээ л би гайхшралын байдлаасаа салж үл чадна. Одоо л нэг юм өөрийн гэсэн ухаантайгаа болж түүний явсан зүгт харвал тэр хоёр хамгаалагчийн хамт явж байгаад нэгэн өрөө рүү орох нь харагдав.
Тэнд юу байгаа юм бол?
Ийн бодсон ч би зүгээр л өөрөө өөртөө мөрөө хавчаад гал тогоог зүглэв. Өдөржин өрөөндөө байсан болохоор би маш их өлсөж байна. Хөргөгч онгойлгоод бэлэн идчихээр зүйлсийг таваглаад богино доогионы зууханд хийн халаав. 3 минут. Өлсөж байхад ч урт хугацаа байна шүү.
Хоолоо хүлээж байх хугацаандаа би Розалинаг тэнд юу хийхээр орсоныг гайхан зогсоно. Тэр итгэж болохоор нэгэн шиг санагдахгүй байна. Эсвэл магадгүй би зүгээр л хардсандаа түүнийг ийн дүгнэж байж болох юм.
Хоол бэлэн болсон гэх дохиогоор бодлоосоо салан тайвнаар хооллож эхэллээ.
Гэхдээ би өөрөө тэрний байгаа газар очоод юу хийж байгааг нь мэдэж болох юм. Гол нь ийм зүйлийн дараа би өөр зүйлд төвлөрч чадахгүй болохоор л тэр. Тиймээс хурдхан шиг хоолоо идчихээд Розалинагийн орсон өрөө байрлах хонгилд ирлээ. Үүдэнд нь өнөөх хоёр хамгаалагч одоо ч байсаар байх бөгөөд ямар нэгэн аргаар тэднийг явуулах ёстой ч яаж гэдгээ үл мэднэ.
Яг энэ үед толгойд минь мэргэн санаа орж ирэх нь тэр. 'Хөөе' хэмээн би тэднийг бага зэрэг чангаар шивнэн дуудав. Тэнэг сонсогдож байж магадгүй ч зүгээр л хүлээгээд юу болохыг нь хар.
Тэд нааш ирээд
"Хатагтай та энд байж болохгүй. Өөрийн хэсэг рүүгээ явна уу." гэхэд нь би нүдээ эргэлдүүлж амжив.
" Хэн нэгэн гадаа галзуурч байна. Гартаа буу барьчихсан болохоор нөхцөл байдал бүр ч хүнд байна. Тиймээс нэмэлт хүч хэрэгтэй байна гэсэн." Би санаа зовсон өнгө аястайгаар ийн хэлсэнд өнөөх хамгаалагчид хамаг хурдаараа л гүйн гарах нь тэр.
Харин одоо би Розалинагийн орсон хаалганы өмнө зогсоно. Дотроос хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ сонстох ба сайн харвал хаалганд бага зэргийн завсар гарсан байв. Нэгэнт л сонирхолдоо хөтлөгдсөн тул эргэлзэх зүйлгүүгээр хаалганы завсараар харсан ч дараа нь харамсахад хүрэв. Яг одоо би өрөөндөө очоод зогсолтгүйгээр уйлахыг хүсч байна.
Розалина Daddy-гийн өвөр дээр жаргалтай нь аргагүй суун өмнөө байх залуутай ярилцана. Би хэтэрхий их шоконд орсондоо хаана байсан яг тэндээ л зогсож байлаа. Надад мэдрэгдэж байгаа зүйл гэвэл дэндүү их урам хугаралт л байна.
Гэхдээ зөвхөн энэ намайг гайхахад хүргэсэн зүйл биш. Daddy-гийн гарт гар буу байх бөгөөд тэр буугаа өмнөө суух залуу руу чиглүүлсэн байв. Удалгүй Розалина эргэн харахдаа намайг олж харсан ч би нуугдах гэсэнгүй. Учир нь би яг хөшчихсөн мэт санагдана. Тэр Daddy- руу эргэн харахаасаа өмнө над руу жуумалзах бөгөөд түүний хийсэн зүйл хамгийн буруу зүйл байсан юм.
"Russian Roulette-ийн талаар сонсож байсан уу?" Daddy ийн асуугаад буугаа Розалинад өгөхөд тэр бууны ямар нэгэн зүйлийг нь эргүүлж байгаа харагдав. Тэр бууг буцааж өгөөд дараа нь... Түүнийг уруул дээр нь үнсчихэв. Гэхдээ гол зүйл нь гэвэл daddy түүнийг болиулаах гэж оролдсонгүй.
Би гайхсандаа дуу алдсан ч хурдхан шиг амаа дарлаа. Daddy-г намайг анзаарсаныг мэдсэн ч би огтхон ч эргэж харалгүй гүйсээр өрөөндөө ороод өөрийгөө дотроос нь цоожлов. Б-Би явах хэрэгтэй. Би дахин энд байж чадахгүй нь. Сэтгэл минь асар ихээр өвдөж байна.
***
Удааж байгаадаа гүнээ хүлцэл өчье
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...