Жулиа-ын талаас:
"Т-тэр миний эхнэр байсан юм." Түүнийг энэ хэдхэн үгийг хэлэх тэрхэн хоромд зүрх минь бутраад унах шиг тийм мэдрэмж намайг бүчин авав. Тэр эмэгтэй түүний эхнэр байж...
Би удаанаар орноос өндийн хаалгаа онгойлгоод эргэн юу ч хэлэлгүй орон дээрээ очин суув. Тэр над руу хэдэн хором харж байгаад хажууд минь ирж суулаа.
Чимээ аниргүй. Тэр намайг юу сонсохыг хүсэж байгааг минь мэдэж байгаа. Би тэр эмэгтэй болон түүний талаарх үнэн түүхийг сонсмоор байна. Тэрнийг одоо болтол түүнд х-хайртай эсэхийг ч мэдмээр байна.
Тэр гүнзгий амьсгаа аваад
".....энэ бүхэн 6 жилийн өмнө эхлэсэн. Би тэр үед 24 настай байсан. Лорензогийн төрсөн өдөр болж бид клуб явахаар болсон юм. Итгэх үгүйг чинь мэдэхгүй ч би тийшээ явахыг хүсээгүй. Учир нь клуб бол миний сонирхол биш байсан. Гэхдээ зөвхөн тэр өдөр л би клуб явахаар шийдсэн нь.... миний амьдралыг өөрчилсөн."
Би түүн рүү харан түүний ярих бүхнийг чих тавин сонсоно.
"Бүрэн дүүрэн биш ч хангалттай ихээр. Тэр клуб миний дотны найзынх байсан болохоор бид үргэлж үнэгүй үйлчлүүлдэг байсан. Шударгаар хэлэхэд би тийм ч их болзоод байдаггүй байсан. Охид үргэлж л ямар нэгэн зүйл хүссэндээ надад ойртдог байсан учраас. Бид нэгэн буланд суусан ба тэнд чанга хөгжим хангинаж, хаа сайгүй хүмүүс бүжиглээд л гайхалтай байсан."
Түүний нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Яг л тэр тухай бодох төдийд жаргалтай байгаа мэт.
Тэр хоолойгоо засаад цааш үргэлжлүүллээ.
"Тэр орой би уух юм авах гэж байхдаа хэн нэгнийг олж харсан. Би түүнтэй харц тулгарсан. Түүнийг Розалина гэдэг байсан юм."
Би шүлсээ залгилаа.
Би түүнийг над руу харсаныг нь мэдэж байсан ч би түүн рүү харсангүй. Түүнийг тэр нэрийг хэлэх төдийд надад бага зэрэг хардах мэдрэмж төрсөн. Гэнэтхэн гарт минь том, дулаахан зүйл мэдрэгдэв. Доош харвал тэр миний гараас хөтөлжээ. Тийм ээ, энэ хамаагүй дээрдүүлж байна.
Тэр буцан урагш хараад
"Би түүний тухай олж мэдсэн. Бас... би зүгээр л түүнд дурласан. Хором хормоор түүнд уусч байсан. Би түүнийг дэлхийн хамгийн үзэгсгэлэнтэй эмэгтэй гэж боддог байлаа. Тэр миний хувьд бүхий л зүйл минь байсан."
Дахиад л хачин мэдрэмж... энэ намайг өвтгөж байна. Би удаанаар гараа татаж авсан ч тэр хурдхан мөрнөөс минь барин намайг өөртөө наан тэврээд
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...