Chapter 33

5K 341 42
                                    

Жулиа-ын талаас:

Унтаж байхад минь нүүрийг минь дулаан зүйл ээнэ. Дулаан? Би бараг шатах нь байна. Би дээш өндийн суниангаа эвшээлгэчихээд ямар их унтаж бас ядарсанаа гайхна. Өчигдөр их ядарсан бололтой. Өчигдөр? Тийм л дээ. Өчигдөр хэцүүхэн өдөр байсан. Миний хамгийн их үзэн ядах өдөр. Гэхдээ одоо үзэн ядлаа гээд ямар хэрэг байхав. Учир нь өчигдөр шүү дээ. Хэдийн болоод өнгөрсөн.

Болж өнгөрсөн зүйлийн талаар эргэцүүлэн бодсоор... Би Daddy-д тайлбарлах боломж өгөх хэрэгтэй юу? Гэхдээ тэр намайг маш их шархлуулсан. Ийм зүйл болно гэж би хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ бас тэрнийг цаашид юу хийхийг мэдмээр байна. Бас... тэр одоо ч түүнд хайртай эсэхийг...

Би толгойгоо сэгсрэн утгагүй бодлоосоо салан эргэн тойрноо харвал хажууд минь хэн нэгэг унтаж байв. Daddy? Тэр энд унтсан хэрэг үү? Тэгээд л би шөнө тайван бас дулаахан унтаж. Гэхдээ би түүнийг наашаа орж ирсэнийг санахгүй л байх юм.

Би орноосоо босон шүршүүрт орохоор угаалгын өрөөнд орж ирлээ. Унтлагын хувцсаа тайлан усаа бараг л хамгийн халуун дээр нь тохируулаад шүршүүрийн доор орон зогслоо. Зүгээр л бүх зүйлийг угаагаад, урсгаад хаячихмаар байна. Таагүй дурсамжаа хүртэл...
Гучаад минутын дараа шүршүүрээс гаран өөрийгөө хатаачхаад уулга алдаж орхив. Би солих хувцас аваагүй байна.

Одоо энд ингэж суугаад хэн нэгэн ирэхийг хүлээвэл угаасаа бүтэхгүй зүйл учир би гарахаар шийдлээ. Аажуухнаар угаалгын өрөөний хаалгыг нээн эргэн тойрноо харвал одоогоор хонгилд хүн яваа харагдаагүй тул хурдхан шиг Daddy-гийн өрөө рүү гүйлээ. Тэгээд яг хаалгыг онгойлгон ороод өөдөөс гарч ирсэн хүнийг хараад би тэндээ хөшиж орхив.

"Өө? Сайн уу Жулиа? Чи Жэйсоныг харсан уу?" гэсээр тэр жуумалзан асуув. Би үнэхээр юу гэж хэлэх, ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй нь. Тэр Daddy-гийн өрөөнд ямар чөтгөрөө хийж байгаа юм?

"Ммм- Би с-сайн- Гэхдээ өчигдөр орой чи энд утсан юм уу?"

"Тийм ээ. Энэ чинь миний нөхрийн өрөө. Тиймээс энд, түүнтэй хамт унтах нь хэвийн зүйл биз дээ?" Би түүний өмссөн хувцас руу харвал энэ daddy-гийн надад авч өгсөн хувцаснуудын нэг байв. Тэр яагаад түүнд энийг өмсгөж байгаан бэ? Надад авч өгөө биз дээ?

Би түүн рүү худал инээмсэглээд Люсианаг хаана байж болохыг асуув. Би одоо энэ эмэгтэйтэй орооцолдохыг хүсэхгүй байна. Би одоо үнэхээр их ууртай, хардсан бас шархалсан байна. Тэр миний daddy-г өөрийн нөхөр гэж бодож байгаа. Гэхдээ хараал идсэн түүний буруу.

My babygirl [Mongolian]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon