Жэйсон-ы талаас:
Бид харшийн хойд хаалгаар дотогш орох бөгөөд би хамгийн сайн хамгаалагчидтайгаа хамт явж байгаа тул илүү тайван байв. Мөн тэд байгаа цагт babygirl-д маань юу ч саад болохгүй. Дотогш ороход хонгил үнэхээр харанхуй байх ба гэрэл сүүмийн харагдана. Төгс. Надад ийм орчин илүү таалагддаг.
Хаамгалагчид намайг дөхөн очихыг хараад улаан том хаалгыг онгойлгов. Энэ өрөөнд орж ирэлгүй үнэхээр их уджээ. Дахин орж ирэхэд яг тэр үеийн дурсамж тархинд минь тоглогдоно. Аав маань надад шинэ юм заах эсвэл намайг буруу юм хийхэд шийтгэх бүртээ энэ өрөөнд орж ирдэг байсан юм. Эсвэл ээж маань л тэгэж боддог байх. Аав үргэлж намайг юу ч байсан сайн хий гэж хэлдэг байсансан.
Би санаа алдлаа. Одоо тэдгээр өдрүүд ердөө л дурсамж болж...
"Суугаач" Би түүнд хэлээд өөрөө аавийн хуучин сандал дээр тухаллаа. Тэр ч бас буйдан дээр суусан ч тэнэг жуумалзалт нүүрэндээ тодруулж, зүүн хөлөө баруун хөлөн дээрээ давуулаад хоёр гараа буйдангийн түшлэг дээр байрлуулжээ. Яг л над шиг. Тэр намайг сүрдэнэ гэж бодсон юм байхдаа?
"Виски?" Би энийг зүгээр хэлсэн ч яг л асуулт шиг сонсогдож байна. Би түүнд сайхан хандах хэрэгтэй. Хэцүү ч гэсэн Babygirl-ын төлөө хийх л болно.
"Тийм ээ. Хатуухан уух зүйлгүүгээр өнөөдөр хангалттай биш шүү дээ. Хмм?"
Би нэг хамгаалагч руу дохиход тэр виски авчран мөстэй хундаганд хийн бидэнд өгөв.
"Тэгэхээр, Ноён Моурс.... Энэ үдэшлэгний чинь зорилго юу болохыг асууж болох уу?" хэмээн тэр яриа эхлэв. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон нь ярианых нь өнгөнөөс илт байна. Яг л амьдралаас уйдсан хүн шиг.
"Би зүгээр л энгийн үдэшлэг зохиож болохгүй гэж үү, Ноён Алан? Би бодохдоо танд үдэшлэг таалагдаж байна гэж бодсон юмсан. Яг л бусад хүмүүс шиг."
"Би үгүй гэж хэлэхгүй ээ. Таны үдэшлэг гарцаагүй шилдэг нь байна."
Би одоо хэлэх ёстойгоо хэлэх үү эсвэл зүгээр эндээс явах уу? Надад тийм ч их хугацаа байхгүй шүү дээ. Намайг ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө өрөөнд өндөр өсгийтийн дуу хадаж эхлэв. Розалина над руу алхаж ирээд зүүн хөлөн дээр минь суув. Тэрнийг юу хийж байгаагаа мэдэж байгаа л гэж найдъя. Би илүү бодитой харагдахын тулд түүний бэлхүүсэн дээр гараа тавив.
"Дэмий яриагаа больж үз!"
Би ууж байсан зүйлдээ хахан нүд минь томрох нь тэр. Би тэрний хэлсэн үгэнд гайхсан хэрэг. Тэр үнэхээр даруухан охин байсан харин одоо... Тэр их өөрчлөгдөж.
Алан нүүрэндээ их л таатай жуумалзалт үүсгээд түүний нүд рүү эгцлэн хараад
"Өршөөгөөрэй, бяцхан охин минь?"
"Чи намайг сонсс-" Би түүнийг дахин ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө гараараа амыг нь таглаад өөртөө ойртуулан
"Соёлтой бай" хэмээн шүдэн завсраа сийгүүлэн хэллээ. Тэр улайж эхлэх бөгөөд өи түүнд ингэж нөлөөлнө гэдгээ мэдэж байсан юм. Гэхдээ би ямар ч зорилго агуулаагүй. Одоо би түүнийг түүн шиг мэдрэхээ больсон.
Би түүнээс гараа аваад Алан руу илүү нухацтайгаар харлаа.
"Чи Каталина Брүүксийн тухай юу мэдэх вэ?"
Тэр эхлээд миний асуултанд гайхсан харагдсан ч биеэ барьж чадав. Тэр хойш налан жуумалзсаар
"Юу гэсэн үг үү?"
Түүний юу хийж, эсвэл төлөвлөөд байгааг мэдэх юм алга. Гэхдээ тэр энэ янзаараа миний тэвчээрийг шалгаад байвал би яг энд нь түүнийг алах болно.
"Чиний залуус түүнийг хулгайлсан тиймээс би тэрний хаана байгааг мэдмээр байна."
"Намайг хэлвэл чи ч итгэхгүй дээ Ноён Моурс-"
"Хараал ид гэж зүгээр тэрний хаана байгааг надад хэлээдэх!" Би чангаар ийн хэлсэн ч огтхон ч ам нээхгүй байсанд би нэг гүнзгий амьсгал авчихаад ардаасаа гар буугаа гаргаж ирэн түүн рүү чиглүүлэв.
"Юу хийж байгаа чинь энэ вэ? Намайг алах нь уу?"
Өхх? Тэр дахиад л намайг шалгаад байх шив.
Намайг ердөө буугаа цэнэглэх дуунаар минь л тэрний хөлс нь цувж байна. Намайг үнэхээр чадахгүй гэж бодоо юу?
"Russian Roulette-ийн талаар сонсож байсан уу?" хэмээн би асуугаад гаран дахь буугаа Розалинад өгөхөд тэр сумны цилиндэрийг нь нэг эргүүлчихээд надад буцаан өглөө. Дараа нь түүнийг уруул дээр минь үнсэхэд зайлсхийх гэснээ болив. Тэр сэжиг авж магадгүй. Гэнэт хаалганы ойролцоо хэн нэгний дуу гарахад тийш харвал.... Хэн ч алга.
"Түүнээс ямар нэг хариулт аваад байж бай хонгор минь. Үгүй бол эргэлзэх юмгүй буудаж орхи."
Би босон үүд рүү явлаа. Хаалгыг онгойлгон эргэн тойрныг харвал хаалганы гадна байх ёстой 2 хамгаалагч хонгилын үзүүрээс ирж яваа харагдав.
"Та хоёр тэнд ямар чөтгөрөө хийж байгаа юм?"
"Уучлаарай босс оо. Нэг охин бидэн дээр ирээд гадаа асуудал гараад нэмэлт хүч хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Гэвч тэнд асуудал гараагүй байна."
Миний зүрх галзуу юм шиг цохилж нүд минь томрох нь тэр.
"Ямар охин?" Би шүдээ зуусаар асуув. Новш, новш, новш!
"Тэр иймэрхүү өндөртэй, бордуу үс-"
Тэрнийг хариулж дуусахаас өмнө миний хараал идсэн өгзөг аль хэдийн доош бууж байв. Хараал идсэн ийм зүйл тохиолдох ёсгүй шүү дээ!
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...