▪︎▪︎▪︎
Төрсөн өдрийн мэнд хүргэе~
Хөгжмийн намуухан аялгуунд хүн бүр нэгэн зэрэг төрсөн өдрийн дуу дуулан, Жин инээмсэглэн лаагаа үлээхэд тэнд байсан хүмүүс бүгд алга ташин, баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Энэ үдэшлэг тансаг биш ч гэсэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байв. Ноён Ким хөршүүдтэйгээ дотно яриа өрнүүлэн, бусад нь хоёр хоёроороо хуваагдан суун яриа өрнүүлнэ.
Намжүүн, Жин хоёрын харц бие биенээсээ холдолгүй, сэтгэлийнхээ үгсийг бие биедээ хэлэн романтик цагийг өнгөрөөнө. Харин Тэхён, Жимин америкт өнгөрүүлсэн оюутан цагийнхаа дурсамжийг ярилцан сууна. Тэдний хөгжилтэй яриа гэрийн уур амьсгалыг улам ч зөөлөн дулаахан болгоно.
Гэвч буланд буйдан дээр суух хоёр залуу өөр өөр ертөнцөд оршиж буй мэт санагдана. Юнги Жимин рүү хальт нэг харчихаад утсаа оролдон суух бол Жонгүг алсад бодлгоширч, цагаан цамцтай үл таних залууг олох арга зам бодно.
"Ядаж нэг үг хэлээч"'
Юнги утсаа халаасандаа хийн санаа алдсаар хэлэв. Тэд нэг цаг шахам хамт сууж байхад нэг ч үг солилцоогүй түүний тэвчээрийг барах шиг болов.
"Би таныг хүн рүү ширтээд завгүй л байна гэж бодсон" гэж Жонгүг харцаараа Жиминийг заан жуумалзана.
"Тийм ээ, тэр миний харж байгааг анзаарчихсан бололтой. Тэр гэнэт л над руу хараад инээгээд байсан" гэж Юнги дурамжхан хэлнэ.
"Тэд бүтэн нэг цаг инээлдэж байна шүү дээ. Хэрэв танд тэр жижигхэн бета залуу таалагдаад байгаа бол яагаад очоод ярилцаад үзэж болохгүй гэж?"
Юнги санаа алдсаар "Тэнэг санаа байна" гэж хариулаад Тэхён руу харан, "Тэхён жирийн нэг омега биш бололтой"
Жонгүг, Тэхён гэдэг нэрийг сонсохдоо гайхан хөмсгөө өргөсөөр,
"Юу?...Хэн?"
"Тэхён, Жин ахын дүү. Чи түүний фермоныг үнэрийг нь анзаараагүй гэж үү?" Түүний үнэр үнэхээр донтуулам сайхан үнэртэй байсан"

YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо чамайг мангас зүхэж гэж болох ч би тэдэн шиг биш" "Надад энэ хорвоо чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.