•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Тэднийг цэцэрлэгт хүрээлэнгийн арын хэсэг рүү гүйж очиход Тэхён, Жимин хоёрыг барьж буй хоёр альфа, хоёр бета олж харав.Хоёр альфагийн нэг нь гараараа Тэхёны гарыг атгаж, түүний үнэрийг илүү ихээр мэдрэхийн тулд омегагийн хүзүүнд нүүрээ наасан харагдана.
Тэхён түүнийг түлхэх гэж хамаг чадлаараа хичээж байв.
Жиминийг өнөөх хоёр альфа модонд хавчуулсан байхыг олж харав. Жиминий хумс гарч ирсэн байх ба орилох болгонд нь хурц соёонууд нь харагдах аж.
Жонгүг нүдээ хүчээр Тэхёнаас салгав. Тэр халтар альфа түүнийг барьж байгааг хараад түүний дотор байх жинхэнэ цуст альфа чоно сэрж буйг мэдрэв. Тэр чонондоо хяналтаа алдаж, мангасаа гаргаж чадахгүй.
Юнги Жиминийг барьж буй хоёр бетаг цохиж унагаав. Түүний хүчтэй архирах нь агаарын аймшигтай чичиргээ мэт сонсогдоно. Тэхёныг тэвэрсэн альфа тэдний байгаа байдлыг хараад сандарч байлаа. Гар нь Тэхёны хоолойг ороож, заналхийллийн эсрэг бамбай болгон урдуур нь хөдөлгөв.
"Ойртвол би түүнийг хүзүүг хугална шүү"
"Өө новш, новш минь" Тэхён үл таних альфа түүний дагзнаас хүчтэй атгасныг эсэргүүцэж, өөрийгөө чөлөөлөхийг оролдов. Энэ нь альфагийн хурууг улам чангалж, хумсыг нь арьс руу нь ухахад хүргэв.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.