[ᴛʜᴇ ᴛʀᴜᴇʙʟᴏᴏᴅ]
-CHAPTER SIXTEEN-
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Same night
"Түүнд хүрмэгц л гар минь шатаж, зүрх минь маш их өвдөж бас шатаж буй мэдрэмж мэдэрсэн..." Шулам түүний яриаг таслахад тэр тайлбарлахаа болив.
"Өвдөлдт амссан байх нь" гэж тэр инээмсэглэв.
"Тийм ээ" гэж Вонхо толгой дохив.
Вонхо, Жэксон хоёр түдэгний өмнө сууж байв. Тэд харанхуй ойд шулмын байдаг том агуйд байв. Агуйгаас сар тод харагдана.
Шулам нүдээ анин уруул нь хэдэн шившлэг уншив. Тэр нүдээ нээн Вонхо руу харав.
"Чи түүнд хүрэхийг оролдох бүртээ өвдөлтийг мэдрэх болно" гэж тэр ширүүн хоолойгоор хэлэв.
Вонхо хөмсөг зангидан "Яагаад?"
"Цорын ганц жинхэнэ цуст альфагийн мөнхийн хань учраас" гэж шулам ийн бувтнасаар инээмсэглэв.
Вонхогийн хөмсөг зангирч,
"Жинхэнэ цуст?"
Шулам толгой дохин түүн рүү ширтэв.
"Гэхдээ жинхэнэ цуст гэж байхгүй" гэж Вонхо хэлэв.
"Сарны дарь эх хүн чоныг жинхэнэ цуст альфагаар адислахаа больсон гэж бодож байна уу?"
"Гэхдээ тэр тэгсэн. Сүүлчийн жинхэнэ цуст үхэж... тэр адислахаа больсон" гэж Жэксон хэлсэн ч шулам түүнийг таслан.
"Сүүлчийн жинхэнэ цустыг үхсэн гэж бодож байна уу?" гэж шулам дахин нэг удаа инээв.
"Тэр бүрэн хүчтэй байхад хэн түүнийг алах юм бэ? Тэр замдаа тааралдсан чоно болгоныг алсан. Тэр хүн чонын төрлийг тэр чигт нь устгахын даваан дээр байсан. Тэгээд хэн түүнийг алах гэж оролдоно гэж?" гэж тэр дооглон хэлэв.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.