27.

208 38 4
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Ягаан цагаан сарнайгаар дүүрэн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дэргэд суух ханхүү гартаа нэг ширхэг сарнай барин бодолд автан сууж байв.

Ханхүүгийн харцанд гуниг хурсан байх ба үе үехэн санаа алдах аж.

"Хаант улсын бүх хүмүүс угсаа залгамжлагч хунтайжийнхаа төрсөн өдрөөр баярлаж байхад та цэцэрлэгт хүрээлэнд ийм царайтай сууж байх гэж дээ." Чэён түүний нүүр рүү заан ийн хэлэв.

"Чэён, би 20 хүрмээргүй байна бас.....Заяагдсан хостойгоо уулзмааргүй байна"

"Мэдэж байна аа гэхдээ та хэзээ нэгэн цагт заяагдсан хостойгоо уулзах л болно. Тэгээд тэр үед та хүсэхгүй байвал татгалзаж болно шүү дээ."

"Би сарны дарь эхийн адислалаас  татгалзахыг хүсэхгүй байна, бас энэ нь маш их өвтгөдөг гэсэн." гэж Тэхён сүүлчийн үгээ намуухан бувтнав.

Чэён өхөөрдөм ханхүүг харан инээмсэглэж,

"Хослох тэмдэг тавьсны дараа татгалзвал өвддөг."

"Гэхдээ л...." гэж Тэхён уруулаа жимийв.

"Өнөөдөр хостойгоо уулзчихсан юм шиг л байх юм."

"Гэхдээ хэзээ нэгэн цагт түүнтэй уулзах л болно."

"Тийм ээ, та түүнтэй нүүр тулах хэрэгтэй. Тэгээд та түүнд дурлана гэж найдаж байна." Чэён ханхүүгээр тоглон ийн хэлэв.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now