[THE TRUEBLOOD]
-CHAPTER NINETEEN.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
"Тэ..."
Тэхён хурдхан шиг орноосоо босон цонх руу гүйв.
Жонгүг нүүрэндээ хамгийн сайхан инээмсэглэл тодруулан зогсож байх ба түүн рүү гараа даллаж байв. Тэр хар малгайтай цамц өмссөн учраас царай нь бараг харагдахгүй байв.
Жонгүг түүн рүү ямар нэг зүйл дохиход Тэхён үүнийг нь ойлгосонгүй.
"Ю..юу?" гэж Тэхён бусдыгаа сэрээхийг хүсээгүй учраас аяархан шивнэв.
"Доошоо харай." Жонгүг ийн хэлээд түүнийг үсэр гэж дохив.
Тэхёны нүд томров тэр түүнийг тэврэхийг маш их хүсэж байсан ч цонхоор үсэрч хөлөө хугалахыг хүсэхгүй байв.
"Юу? Үгүй?"
"Тэ би чамайг барина зүгээр үсэр."
"Үгүй ээ" гэж Тэхён үгүйсгэн толгой сэгсэрлээ.
"Хонгор минь чи надад итгэж байна уу?" Жонгүг намуухан хоолойгоор эргэн тойрноо харан хэн нэгэн тэднийг харж байна уу үгүй юу гэж харав.
Тэхён энэ асуултанд нь хөшиж орхив, тэр үүнийг хаа нэгтээ сонссон юм шиг санагдав.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.