25.

280 43 24
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Ким Сэён, Тетиа хаант улсын хаан бөгөөд түүнийг ард иргэд нь маш их хайрлаж хүндэлдэг. Бусад хаант улсууд хүн чонын хамгийн доод зэрэглэл болох омега нарыг боол, биеэ үнэлэгч гэж дорж үздэг бол Тетиа хаант улс бол зэрэглэлээс үл хамааран бүх хүн чононуудын хувьд диваажин юм.

Омегатай харгис хэрцгий ханддаг хүнийг тэр даруй хаант улсаас хөөж, гэм хэрэгтэн гэж үзэх тушаал өгдөг.

Хааны ордон нь толгод дээр өндөрт байрладаг бөгөөд олон үзүүртэй цамхагууд нь хачирхалтай титэм мэт харагддаг. Энэ том ордон таван зуу гаруй өрөөтэй хэдий ч ихэнх өрөөг хэзээ ч ашиглаж байгаагүй.
 
Хоёр цэрэг томоохон тагтан дээр зөөлөн сандал дээр сууж байсан хоёр хааныг хамгаалан зогсож байв.

"Чи Кван, Тэхён хоёрын гэрлэлтийн талаар юу гэж бодож байна." гэж хаан Ли, нухацтай хоолойгоор хэлэв.

"Гэрлэлт үү? Тэд хоёулаа үүнд бэлэн гэж бодож байна уу?" гэж Ким хаан цайгаа шимэн асуув.

Хаан Ли, Хаан Ким нар багаасаа л өөртөө итгэлтэй хүмүүс байсан. Врайсиа бол Тетиа хаант улсын хөрш улс бөгөөд хоёр хаант улс олон жилийн турш эв найрамдлалтай байсан.

Врайсиагийн хаан хүүтэйгээ Тетиа руу гэнэт айлчлал хийсэн шалтгааныг Ким хаан аль хэдийн мэдэж байсан. Тиймээс тэр асуултад нэг их гайхсангүй.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now