~♥︎~
Хаад болон язгууртнууд ханхүүг адислалаар дүүрэн урт наслахыг хүсэн мөргөж, хүндэтгэл үзүүлэв. Хааны ордонд тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүсээр дүүрсэн харагдана.
Хаант улсыг бүхэлд нь лааны гэрлээр гэрэлтүүлсэн байв. Хааны хоолны ширээн дээр чамин цэцэгсийг үйлчлэгчид тааламжтайгаар байрлуулсан байв.
Олон цэцэгсээр дүүрсэн том танхим.
Ханхүү хааны сэнтийн дэргэд бусдаасаа арай дээр суух ба түүний гар өвөр дээрээ салгалах аж.
Тэр маш их сандарч байлаа. Нэгдүгээрт тэр Жонгүкийг танхимийн хаана ч хараагүй, хоёрдугаарт Врайсигийн ханхүү түүнтэй сээтэгнэх нь түүнд үнэхээр эвгүй санагдана.
Зочид танхимийн голд үзүүлэх бүжгийн үзүүлбэр үзнэ.
Бүх хааны зочид шинэхэн цэцэгсийн анхилуун үнэрт татагдаж, үйлчлэгч нар тэдэнд хааны гал толгойны өрөөний амтат хоол ундаагаар үйлчилж байв.
Ли ханхүү Тэхёнтой ойртохын тулд хааны бүжгийг хүсэх аж.
"Эрхэм дээдсээ, та ямар нэгэн юм уумаар байна уу?" гэж Тэхёны хажууд зогсох Чэён хэлэв.
"Үгүй ээ, гэхдээ Чэён Жонгүк хаана байна?" гэж Тэхён намуухан асуув.
"Тэр өөрийн өрөөндөө байгаа, эрхэм дээдэс минь. Хусог түүнийг оролцох боломжгүй гэж хэлсэн." гэж Чэён эелдэгээр хэлэв.
Тэхён үүнийг сонсоод улам л гуниглав. Тэр ухаан санаа нь самгардсан үедээ Жонгүктэй хамт байхыг хүсдэг.
Чэён түүнийг гунигтай царайг хараад хурдхан шиг сөхрөөд түүний чихэнд ойртон.
"Хааны бүжиг эхлэх гэж байна, би таныг тагтан дээр гарч цэвэр агаар амьсгалахыг санал болгож байна." гэж Чэён хэлээд ханхүү Ли рүү харав.
Тэхён түүнийг хэлснийг хурдан ойлгоод толгой дохив. Тэр аажуухан босоод шилтгээний тагт руу явав.
Үзэсгэлэнтэй жижиг цэцэгсээр чимэглэсэн том тагтан дээр хүрч ирэв. Ханхүү хашлага дээр гараа зөөлхөн тавьж, тоо томшгүй олон оддоор дүүрэн шөнийн тэнгэр рүү харлаа.
Хөх тэнгэрт гялалзах үзэсгэлэнтэй сарыг харан ханхүү зөөлөн мишээв.
Хааны бүжиг сая л дууслаа, та хүсвэл орж ирж болно.
Чэён оюуны холбоосоороо дамжуулан түүнд ийн хэлэв.
Тэхён уртаар санаа алдаад эргэж харан буцаад ордны танхим рүү алхав.
Гэвч удалгүй хуш модны үнэр сэнгэнэхэд Тэхён байрандаа таг гацан зогсох нь тэр.
Түүний омега чоно "Заяагдсан хос" гэж дотор нь хашгирна.
Тэр эргэж харвал тагтны доор байх цэцэрлэгт хүрээлэнд нэг хар дүрс зогсож байв. Тэнгэрийн гэмээр таатай үнэрийг мэдэрсэнээс хойш түүний нүд тод цэнхэр өнгөтэй болсон харагдана.
Тэр цэцэрлэгт хүрээлэн рүү яаран гүйв. Догдолж инээмсэглэн гүйх түүнийг харсан харуулууд гайхацгаана.
Тэр заяагдсан хосынхоо үнэрийг танихад аз жаргал болон тайвшралын давалгаа түүнийг нөмрөв.
Түүний хөл яг цэцэрлэгийн урд зогсов. Тэрээр нүдээ анин, зүрхэнд нь гялалзаж буй аз жаргалыг амтлах зуураа гүнзгий амьсгаа аван, усан оргилуурын усаар тоглож буй заяагдсан хос руугаа харав.
Усаар тоглох нэгэн түүн рүү үзэсгэлэнтэйгээр инээмсэглэж байсан омега руу эргэж харахад,
"Жонгүк"
~♥︎~
A/N:
Сайн уу хөөрхөн уншигч нар минь🫠🩷
Бичвэр маань 1000 vote хүрсэн байна ккк Мулан миний зүгээс та нартаа маш их баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна😭🫂💗🫶
Thank you for reading🤍
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.